Казахстан улс сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ хэрэглээг Франц, Украинаас импортолж, харин өөрсдийн үйлдвэрлэснээ Монгол руу экспортолж байгаа тухай мэдээлэл тус улсын https://kokshetau.asia/newskz/ekonomnews/kazahstan-pokypaet-molochnyu-prodykciu-y-francii-i-ykrainy-a-prodaet-v-mongoliu-infografika/ цахим хуудаст гарчээ.
Уг мэдээлэлд, Казахстан улс 2023 оны эрхний улиралд гадаад улс руу 6.5 мянган тонн сүү, сүүн бүтээгдэхүүн экспортолж 13 сая ам.долларын орлого олсон бөгөөд сүү, цөцгийг Узбекистан, Киригизстан, Иранд, тараг, йогуртаа ОХУ, Узбекистан, Монголд худалдсан гэсэн байна. Гадаадаас 40.7 мянган тонн сүү, сүүн бүтээгдэхүүнийг 100.9 сая ам.доллараар худалдаж авсны ихэнхийг ОХУ, Украин, Франц, Итали, Литва, Иран, Киргизстанаас авсан гэсэн байна.
Тус цахим хуудаст тавигдсан инфографикаас харахад, нэр дурдагдсан улсууд бараг бүгд Казахстантай импорт, экспорт аль, алийг нь хийдэг бөгөөд ихэнх нь ашигтай /экспорт илүү/ байна. Харин манай улс 1.3 сая ам.долларын бүтээгдэхүүн худалдаж авдаг ч эргүүлээд огт экспорт хийгээгүй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.94.100
Ждү-гийн мөнгөөрөө бүх газраас хор авчирж ард түмнээ аажмаар хордуулчих юмаа
Хариулах