Авто тээврийн үндэсний төв Авто вокзалыг Драгон төвийн дэргэдэх өөрийнх нь зэмэшлийн талбайгаас “Номин агуулах худалдаа” руу нүүлгэх шийдвэрийг өнгөрсөн баасан /VIII.11/ гарагт гаргажээ. Энэ нь Нийслэл хотын эрх, бие даасан бодлогод ноцтой халдсан, төр хувийн хэвшлийн түншлэл, цаашлаад гаднаас хөрөнгө оруулалт татах ажилд ноцтой хохирол учруулж мэдэхээр хорон үйлдэл болсон байна.
Нэг сайд нь орж ирж “самраад” байх юм бол цаашдаа Нийслэлд хөрөнгө оруулах хүн олдох уу
Ардчилсан, эрх чөлөөт улсын үндсэн шинж бол хуулийн засаглал байдаг. Цаасан дээр хэчнээн сайн хууль байгаад хэрэгждэггүй бол хэн ч манайхыг Ардчилсан улс гэж харахгүй. Тэр тусмаа хөрөнгө оруулагчид тоож харахгүй. Харамсалтай нь, төр засаг нь гаднын хөрөнгө оруулалт татах, хуулийн засаглалыг бэхжүүлэх чиглэлд ажил хийж байвч ганц сайдын ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрээс болж дээрх бүх бодлогууд нурах, цаашид амжилт олохгүй байх ноцтой үр дагавар үүсчихлээ. Учрыг тайлбарлахын тулд эхлээд Нийслэл хотын одоо байгаа статус, эрхийг сануулах нь зөв байх.
Нийслэл Улаанбаатар хот 1994 оноос хойш шинэчлээгүй байсан эрх зүйн байдлын тухай хуулиа 2021 онд шинэчилж, өмнөхөөс илүү дээр статустай болсон. Захирагч нь сайдын зиндаатай болж, Засгийн газрын хуралдаанд суух болсны зэрэгцээ нутаг дэвсгэр дээрээ зарим талаар бие даасан бодлого явуулах онцгой эрхийг энэ хуулиар олж авсан байдаг.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн “Нийслэл хотын чиг үүрэг, дүрэм” хэмээх хоёрдугаар бүлгийн 8.2-т “Нийслэл хот нь дараах тусгай чиг үүргийг хэрэгжүүлнэ”:
-...8.2.3.олон улсын зорчигч болон ачаа тээвэр, логистикийн үйл ажиллагааны удирдлага, зохицуулалт;
-8.2.6.нийслэл хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт;
-8.3.6.нийслэлийн авто замын арчлалт, засвар, төлөвлөлт, хяналт;
-8.3.11.авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, нийслэл хотод тулгамдсан бусад асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээ; хэмээн маш тодорхой зааж өгчээ.
Нийслэл ийнхүү бие даасан бодлого хэрэгжүүлэх эрхтэй болсны зэрэгцээ Засгийн газрын бодлогод онцгой үүрэгтэй оролцох болж, зарим чиг үүргийг нь өөртөө шилжүүлж авах ч боломж бүрдсэн.
Монгол Улсын Засгийн газар төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжиж ажиллах чиглэл гаргахад Нийслэл “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци”-ийг байгуулж, энэ чиглэлээр эрчимтэй ажиллах болсон юм.
Авто вокзал буюу “Драгон” төвийн суурин дээр босож буй олон улсын зорчигч тээврийн терминалын жишигт нийцсэн "Шинэ Улаанбаатар баруун терминал"-ыг “Драгон холдинг” ХХК “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-тай хамтран хэрэгжүүлж байгаа. Тус ХК нь Нийслэлд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Нэг үгээр төрийг төлөөлсөн зохицуулах үүрэгтэй бүтэц.
Нийслэл хот ганцхан жилийн дотор олон улсын жишигт нийцсэн терминалтай болох, өөрөөр хэлбэл, бүтээн байгуулалт саадгүй явах хэмжээний хөрөнгө богино хугацаанд цуглахад хамгийн ихээр нөлөөлсөн зүйл бол “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК байсан.
Тус корпораци Баянхошуу дэд төвийг урагшаа Драгон төвийн орчмоор Яармаг дэд төвтэй холбож, дөрвөн замын уулзвар болгон нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, ингэснээр Авто тээврийн терминал олон улсын жишигт нийцэх /Том хотын терминал хотын төвдөө байрладаг олон улсын жишиг бий/, үр дүнд нь төр хувийн хэвшлийн хамтарсан анхны том бүтээн байгуулалт болж, дараа, дараагийнхаа төслүүдийг дэмжих учиртай байв. Сайн ч хэрэгжиж байсан бөгөөд УБХХК зам, гүүрийн ажлаа эхэлсэн, “Драгон холдинг” ХХК “Шинэ баруун терминал”-ынхаа барилгын ажлыг эхлүүлсэн явж байлаа. Гэтэл дотоодын өч, төчнөөн хөрөнгө оруулагчдын итгэл, Нийслэл хотын ирээдүйн зорилго, хүрэх үр дүнгээ урьдчилан харж байх эхлүүлсэн том төслийг Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Авто тээврийн үндэсний төвдөө нэг үүрэг өгөөд л эрсдэлд оруулж байгааг юу гэж ойлгох вэ.
Шинэ баруун терминал бол Нийслэлээс хэрэгжүүлж байгаа ганц төсөл биш. Цаашдаа маш олон төсөл хэрэгжүүлнэ. Ингэж байж Монголын төр “Ачаанаасаа салах” том зорилгодоо хүрэх учиртай. Гэтэл ямар ч судалгаагүй, “алсын хараа”-гүй, гол нь өөрт нь ашигтай байж мэдэх, улсад онц их хохиролтой шийдвэрийг нэг том толгойтой сайд гаргаж байгаа нь дээрх бүх зорилгуудыг эрсдүүлж байна. Үнэндээ С.Бямбацогт сайд эл шийдвэрээрээ Нийслэл хот, түүний эрх зүйн байдал, статуст "салаавч үзүүлчихлээ".
Ш.Баярсайхан орон нутгийн тээврийг “базах”, С.Бямбацогт Авто вокзалын газрыг авахыг санаархаж байгаа юу
Хуулийг хүртэл доромжилж суугаа С.Бямбацогт сайд, түүний шууд даалгавраар АТҮТ-ийн гаргасан шийдвэрийн үндэслэл нь замын түгжрэлд “Авто вокзал нөлөөлж байна” гэсэн судалгаа, Номин агуулах худалдаа талбай томтой гэх үндэслэл. Гэтэл Агуулах худалдаа нарийхан замтай, нэг талаас төмөр замаар хашигдсан. Тэнд Нийслэлийн хөгжлийн корпорациас төсөл хэрэгжүүлэхгүй. Харин “Номин холдинг” буюу С.Бямбацогт сайдтай нэг нутгийн Ш.Баярсайханд хамгийн ашигтай. С.Бямбацогт ч ямар нэг байдлаар хариугаа авах боломжтой. Харин Улсын төсөв, ард түмний татварын мөнгөнд халгаатай. Яагаад гэвэл, Авто вокзал өөрийн эзэмшлийн, татвар түрээс төлдөггүй байрнаасаа “Номин агуулах худалдаа“-ны асар өндөр түрээстэй байранд нүүж орж байгаа /Жилд 300-400 сая орчим төгрөг гэсэн мэдээлэл байгаа/.
С.Бямбацогт сайд өмнө нь Авто тээврийн үндэсний төвийг өөрийн эзэмшлийн байрнаас нь нүүлгэж, “Эрэл”-ийн” буюу “Номин холдинг”-гийн байшин руу нүүлгэн, жилд олон зуун сая төгрөгийн түрээс төлөхөөр болгосон.
Одоо Авто вокзалыг мөн л “Номин холдинг” руу нүүлгэж байна гэхээр, “Түгжрэлийг бууруулах” бол шалтгаан биш, харин нутаг усаараа сүлбэлдсэн хоёрын нэгдмэл ашиг сонирхлоо тулгах шалтаг гэж харагдаж байгаа юм.
Хувийн хэвшил нэгэнтээ хөрөнгөө гаргаад хэрэгжүүлж байгаа төслийг “Номин”-гийн газар руу нүүлгэж байгаагийн цаана С.Бямбацогт сайд, “Номингийн” Ш.Баярсайхан нарын ямар ашиг сонирхол байж болох вэ. Энд таамаг хэлж болно. Ш.Баярсайхан захирлын хувьд тодорхой, түрээс авна. Дээр нь орон нутгийн тээврийн компаниудыг шахаж дампууруулаад, өөрсдөө орох магадлал бий. гарцаагүй Монголын баячуудын нэг ч ёс зүйн хувьд 0 заасан нэгэн гэдгийг зам мөр нь батлдаг. "Номин" сүлжээ дэлгүүр нь ААН-үүдийн үнэ ханшид нөлөөлөхийг оролддог бол Улсын их дэлгүүр ХК нь жижиг хувьцаа эзэмшигчдэдээ ноогдол ашиг хуваариалалгүй олон жил хохироож байсан. Дээрх хоёр үйлдэлдээ хариуцлага хүлээж, Шүүхээс шийдвэр гаргуулсан байдаг.
С.Бямбацогт сайдын хувьд, Авто вокзалын эзэмшлийн буюу одоо Драгон төвийн хажууд ашигтай байрлалтай 900 м2 газар үлдэнэ. Дээр хэлсэнчлэн, жилийн дараа дөрвөн замын уулзвар болж, үнэ цэнэ нь үлэмж өсөх газар. Улсын төсвөөс жилд олон зуун сая төгрөг зарлагадан байж нүүлгэж байгаа сайдын цаад санаа энэ газар ч байхыг үгүйсгэхгүй юм.
Зам тээврийн хөгжлийн яам ямар ч тайлбар өгсөн бай, эцсийн үр дүндээ сайдын нутаг усныхнаа дэмжсэн нэг л шийдвэр ганц “Драгон холдинг” ч бус, тээврийн компаниуд, авто вокзалд шүтэж амь зуудаг олон мянган хүний орлогыг шууд тасалж, амьжиргаагүй болгох нь тодорхой байна. Гэхдээ иргэд зөвшөөрөхгүй л болов уу. Дурын нэг сайд төрийн байгууллагыг өөрийнх нь гэрээс хөөж гарган, танилынхаа хашаанд өндөр түрээстэй аваачдаг байж таарахгүй. Төсвийн мөнгөөр гараа угааж, хувийн хэвшлийн хөлстэй мөнгийг салхинд хийсгэдэг байж бүр ч болохгүй. "Номингийн" Ш.Баярсайхан ч гэсэн, Авто вокзалыг Улсын их дэлгүүр гэж бодохоо болих хэрэгтэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.188.236
Ali ch ulsiin terminal zorchigchidoo bodood hotiin tovruugee bdag ym da
Хариулах66.181.188.236
Hotiin zah ni tag tugjirchiheer yaj hotoos garah ve?Nomin aguulah aa?
Хариулах103.57.95.33
Nuulgeh ni zuv .maash ih tugjrel uusgedeg bga shuu Dargon tuv
Хариулах103.212.117.144
Агуулах руу нүүмээргүй байна олон улсын жишигт нийцсэн шинэ терминал баригдаж байна.
Хариулах66.181.190.90
hogiin honhoriin hogiin hulgaich zalilagch
Хариулах103.212.117.100
НҮҮЛГЭХ хэрэгтэй. 5 шарын гол замын түгжрэл ДРАГОНООС их шалтгаалж байгаа. ЗӨВ шийд - хурдан нүүлгэх хэрэгтэй.
Хариулах202.126.89.164
Яая даа байз Ямар хүн нь ийм юм захиалгаар бичдэг байгаа.Аль болох хурдан нүүлгэх нь Нийслэлд болон энд оршин суугчдад мөн хотын түгжрэлд ч тустай.Яаж ингэж ичих нүүргүй бичиж байнаа.Яагаад ганц Драгон холинг гэсэн компаний эрх ашгийг хамгаалаад байгаан бээ.Энэ компани олон жил энэ хавийн айл өрхүүдийг зовоон бизнес хийж ашиг орлого нэмэгдүүлэхэд одоо бүүр том барилга барьж эхэлсэн Бүүр урдуур нь байсан үерийн далан г шууд шороогоор тэгшлээд барьж эхэлсэн .Яасан ч том эрх мэдэлтэй юм
Хариулах202.126.89.95
Чи ганц түц ч барьж чадахгүй байж чацага царайлаад л дуугүй сууж бай
66.181.160.21
Нүүх газрыг нь очоод үзээрэй хажууд нь байрлах бүхэл бүтэн хороололыг амьдарах нөхцөлгүй болгох гэж бна. Нүүлгэвэл нүүлгэсэн шиг 22 товчоо давуулж нүүүлгэх байсан юм аргагүй л хүчтэй эрх мэдэлтэй хүмүүсийн мөнгө угаалт эхлэж байна даа. Номингийн Баярсайхан ч бяртай юмаа байр саваа ч бэлдээгүй битүү түгжрээн дунд ард түмнийг тамлахаар шийджээ.
103.57.93.27
Anh udaa iim teneg yum unshingaa alda
Хариулах202.126.89.95
Угаасаа тэнэг хүн уншаад ч ойлгохгүй ээ
202.126.89.130
Түгжрэлийн эр үүсвэр нүүлгэх нь чухал.Хэсэг хүний эрх ашгийг хамгаалах бус олон нийтийн эрх ашгийг бодолцох нь зүйтэй. Нүүлгэх чухал бна.
Хариулах103.242.47.254
замын түгжрэлд маш их ачаалал нэмдэг буруу байршил нүүлгэх нь зөв байх, харин номин байдаг нь ямар байдаг юм байгаан. мөн одоогийн драгонд бүх чиглэл нэг дор чихэлдэж байгаа нь хэцүү байнаа, баруун аймгуудын чиглэл хотын баруун талруу урд чиглэлийнх урд талдаа байрламаар байна ачаалал нь буурна иргэдэд ч арай дөхөм
Хариулах202.126.88.70
нүүлгэх үндэслэл нь САЙД Бямбацогт хөрөнгөтөн Баярсайхан хоёрын АШИГ сонирхол байна. Иймд НҮҮЛГЭХГҮЙ
Хариулах202.126.90.71
Зайлуулах шийдвэр гарцаагүй зөв.Одоо баригдаж бгаа барилга нь иргэдийн нар салхи үзэгдэх орчлонгхязгаарлаж бгаа тул дариу зогсолх хэрэгтэй.
Хариулах202.126.89.95
Энэ нэг тэнэг юм үгээ зөв бичиж чадахгүй байж бас энд тэнд юм бичих гээд байхын
103.57.95.56
зөв зүйл бичижээ! нүүж болохгүй. даварсан бирдүүдийн хялгасан хоолойг тас огтлох хэрэгтэй.
Хариулах101.176.216.171
Даргоныг нүүлгэх нь зөв гэхдээ Номин биш бүр 22 ын товчооны тийшээ нүүлгэх байсан юм
Хариулах103.140.10.197
tim shuu
103.229.120.12
Нүүх л хэрэгтэй
Хариулах192.82.68.201
Драгоныг нүүлгэхгүйгээр 5 шарын гол замын түгжрэл багасахгүй. Энд нэг нутаг ус хамаагүй дээ.
Хариулах