БНХАУ-аас хагас кокс авах 177.5 тэрбумыг монголчууд сонгуулийн дараа бүсээ “чангалж” төлнө

Zuv.mn
2023/08/16

-Хагас коксын үйлдвэр ашиглалтад орон ортол БНХАУ-аас хагас кокс авах уу-

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн БНХАУ-аас 177.5 тэрбум төгрөгөөр хагас кокс авч, Улаанбаатар хотод туршина гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл НИТХ-ын хуралдааны үеэр түүний өгсөн тайлбараас харвал, БНХАУ-аас хагас кокс авах 177.5 тэрбум төгрөгийг 2024 оны төсөвт суулгана, мөн үйлдвэр ашиглалтад орж амжихгүй учир ирэх жил дахиад ч БНХАУ-аас хагас кокс авах асуудал хөндөгджээ.

Эхний асуудлаар  “Асуудал нь тулгамдчихсан учраас энэ жилдээ Нийслэлээр бонд гаргуулж эх үүсвэр бүрдүүлээд, түүнийгээ 2024 оны төсөвт суулгах арга бодно” гэсэн бол удаах асуудлаар “Ирэх 2025 оны зургадугаар сар гэхэд хагас коксжих нүүрс боловсруулах үйлдвэрийг бид ашиглалтад оруулах ёстой. Одоо бидэнд ийм үйлдвэр байхгүй учраас бид хагас коксжих нүүрсийг БНХАУ-аас түр авъя гэж байгаа юм” гэсэн байна.  

Тэгэхээр, үйлдвэр ашиглалтад орж амжихгүй учраас туршилт амжилттай болбол бид ирэх жил ч хятадаас хагас кокс авах нь. Эсвэл шахаж байгаад үйлдвэрээ сонгуулиас өмнө ашиглалтад оруулж, шоу хийх биз. Аль ч хувилбар нь ард түмэнд ашиггүй, эрх мэдэлтнүүдэд хугацаагаа дөрвөн жилээр сунгахад нь л тус болох байх.  нэгэнт сонгууль өнгөрсний дараа бол "Өөрсдөө мэд" гээд хаяж ч мэднэ. 

Эрх баригчид сонгуулийн жил ард түмэнд бүх юм сайн, сайхан болж байгаа, болох гэж байгаа мэт мэдрэмж төрүүлэхийг хичээдэг. Зүгээр жирийн хийчих байсан, хийх ёстой байсан ажлаа “хадгалж” байгаад сонгууль дөхүүлж хийдэг садист хандлага ч гаргах нь бий. Энэ хандлагаас болж ард түмэн хождоогүй гэдгийг бид өнгөрсөн 30 гаруй жилд хангалттай харлаа шүү дээ. Харин сонгуулийн дараа ард иргэдээ таг мартдаг. 177.5 тэрбум төгрөгийн хагас кокс авах санаа ч гэсэн аль ч хувилбараар хэрэгжсэн ард иргэдэд ашиг алга. Тиймээс ухамсартай хүн болгон эсэргүүцэх ёстой. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.94
    2023/08/29

    Юм хөгжөөд халаагуур олон янзаар гарсан байхад заавал юм түлүүлэх гээд байхын? Бүх айлд лизингээр халаагуур тавьчаач! ультрасоник гээд компани германы халаагуур оруулж ирдгийн бнлэ. Тэр олон тэрбумыг ядаж ийм шийдэлд зориулахгүй цавчиж идэхгээд байдгаа боличоочээ.

    Хариулах
  • 192.82.68.201
    2023/08/17

    нүүрсээ түлэе, тэр үнэтэй коксжих нүүрсний оронд эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болое. ТА утаанд бүү санаа зов.

    Хариулах
  • 64.119.20.152
    2023/08/16

    Ene muu choijiltugjiliig barahguimaa gantsaaraa zutguuleed awaad haychlaashd .

    Хариулах
  • 202.126.90.107
    2023/08/16

    Eniig boliul boljil demii zarlaga idee shidee hereggui bolgoo.

    Хариулах