ТАНИЛЦ: ЭМЯ-ны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлээс илэрсэн ЗӨРЧЛҮҮД

С.Гандэлгэр
9 минутын өмнө

Төрийн аудитын байгууллагаас Эрүүл мэндийн яамны 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудит хийж, хэд хэдэн зөрчил илрүүлсэн байна.

Тэгвэл бид та бүхэнд Эрүүл мэднийн яамны аудитын шалгалтаар ямар зөрчил илэрснийг танилцуулъя.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар салбарын болон бусад байгуулллагад 7,678,646,560 төгрөгийн хөрөнгө, эм, эмнэлгийн хэрэгслийг үнэ төлбөргүй шилжүүлсэн бөгөөд тооцоо нийлж, актаар баталгаажуулаагүй.

Энэ нь Төсвийн тухай хууль болон нягтлан бодох бүртгэлийн хуулийг зөрчсөн байна.

Эм Импекс Концерн ХХК-ийн агуулахад хамран ажиллах гэрээний хүрээнд хадгалж байгаа эм, эмнэлгийн хэрэгслийн нэг хоногийн төлбөрийг тусгаагүй байхад 212 хоног хадгалуулсан. Үүний хөлсөнд 109,040,000 төгрөг төлсөн байна.

Аудитын байгууллага үүнийг зөрчил гэж үзсэн бөгөөд Төсвийн тухай хуулийг биелүүлээгүй гэж дүгнэжээ.

ТӨБЗГ-ын зөвшөөрөлгүйгээр:

24,780,000 төгрөгийн Verna Accent  автомашиныг Хэнтий аймгийн Батширээт сумын нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн олгосон.

99,000,000 төгрөгийн Nissan Altima, 32,527,000 төгрөгийн  Nissan Patrol маркийн автомашинуудыг Шүүхийн сахилгын хороо болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт балансаас балансад шилжүүлсэн байна.

Глобал сангийн зөвшөөрөлгүйгээр 71,448,834 төгрөгийн зөөврийн дижитал рентген аппаратыг Эрүүл мэндийн яам худалдаж авсан байна. Глобал сангаас эргүүлэн төллөх зөвлөмж хүргүүлсэн ч хэрэгжүүлээгүй.

Үүнийг аудитын байгууллага Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах, 71,448,834 төгрөгийг Глобал санд эргүүлэн төлөх албан шаардлага өгсөн байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийг хүлээн авах, хадгалах, түгээх хамтран ажиллах гэрээтэй Монгол Эм Импекс ХХК-тай 25 тэрбум төгрөгийн орлого, 60 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээг тооцоо нийлж баталгаажуулаагүй байна.

БНХАУ-ын тусламжаар ирсэн 785,180,000 төгрөгийн амны хаалт, хамгаалах хувцас, хэрэгслийг бараа материалын дансанд орлогоор бүртгээгүй.

Мөнхийн тун ХХК-д 124,850 сая төгрөг, Халдваргүйжүүлэлт ХХК-д 20,592,000 төгрөгийн бараа материалын төлбөр төлсөн боловч бараа материалаа биетээр хүлээн аваагүй байна. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.164
    2023/08/29

    Энхболдын хийсэн топ ажил.ЭМД нөхөн төлүүлэхээр болиоч арай л дэндүү юм бэ ядаж байгаа иргэд ээ дарамтлаад 1кг боорцог авч чадаргүй байна талхаа л яая гэж байхад хэдэн жилээр нөхөн төлүүлнэ гэдэг байж болохгүй шүү

    Хариулах
  • 202.9.46.173
    2023/08/25

    Энэ зөвхөн нэг оных гээд боддоо

    Хариулах
  • 202.131.248.206
    2023/08/24

    Сүүлийн 20 жилийг ухаж дэлбэлэх болсон яам даа яагаад зүгээр байгаад байдаг юм? ЭМДГ ыг дэлбэлмээр байгаам.

    Хариулах
  • 202.21.107.11
    2023/08/24

    Арай л дэндүү дампуурсан энэ бол хөрөнгө үувчуулан ашигласан хэлбэр шүү дээ яагаад эмийн худалдан авалт үнэлгээ зарцуулалтыг чанарыг шалгасан дүн баыхгүй байна вэ

    Хариулах