Юнител группийн ажилтнууд 5 жил дараалан тогтмол цусаа хандивлаж байна

Х.Есү
2023/08/28

Дэлхий дахинд 3 секунд тутамд цусны хэрэгцээ бий болдог ба таны 1 удаа хандивласан цус 3 хүний амь нас, эрүүл мэндийг авардаг төдийгүй нэг удаад цус хандивлахад ердөө 30 минут зарцуулдаг билээ.

Ялангуяа зун болон дулааны улиралд төлөвлөгөөт хагалгаа нэлээдгүй хийгддэг тул цусны хэрэгцээ нэмэгдэг байна. Нийгмийн хариуцлагыг эрхэмлэгч Юнител группийн хамт олон Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран цус хандивлах өдөрлөгийг 5 дахь жилдээ дан ялангуяа цусны хэрэгцээ нэмэгдэг энэ үед зохион байгууллаа.


Сүүлийн 5 жилд Юнителийн 300 гаруй ажилтан цусаа хандивлан 1000 хүний эрүүл мэнд, амь насыг аврах баатарлаг үйлсийг хамтдаа бүтээжээ. 

Та ч бас бусдад амьдрал бэлэглэх хүмүүнлэгийн үйлсэд нэгдэж, цусаа хандивлаарай.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна