Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг өнөөдрийн байдлаар 310 мянга гаруй хүн вакцинд хамрагдаж байгаа ч сэрэмжлүүлэх мэдээ байгааг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Тэрээр “Вакцины эхний тунг хийлгэсэн 532 хүн халдвар авсан. Эхний тунг хийлгээд 14 хоноод 40-50 хувийн дархлаа тогтож буй. 2 дахь тунг хийлгээд мөн 14 хоноод бүрэн дархлаатай болно.
Вакцины 2 тунг тариулсан ч маскаа тогтмол зүүж, зайгаа барьж, халдвар хамгааллаа барихыг мэргэжлийн хүмүүс зөвлөсөөр байна.
Тиймээс вакцин хийлгэсэн ч иргэд анхаарал болгоомжоо сулруулахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар барьж, өөрийгөө болон ойр дотныхноо хамгаалах үүрэг, хариуцлага ногдож байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.86.117
Батлагдсан тохиолдол байхгүй гэнэ шүү Байсан ч батлахгүй юм чинь
Хариулах202.126.90.110
ВАКЦИН ХИЙЛГЭЧИХЭЭР ОГТ ӨВЧЛӨХГҮЙ ГЭЖ ХЭН ХЭЛСЭН ЮМ? ТЭР ТУСМАА ЭХНИЙ ТУНГ ХИЙЛГЭЭД? ДОР БҮРНЭЭ ХИЧЭЭЖ ӨӨРИЙН ХЭМЖЭЭНДЭЭ ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ Л БАЙХ ХЭРЭГТЭЙ
Хариулах