Согтууруулах ундааны хэрэглээ сүүлийн 11 жилийн хугацаанд 1.9 дахин өсчээ

С.Гандэлгэр
2021/04/28

Насанд хүрсэн нэг хүний жилийн дундаж согтууруулах ундааны хэрэглээ сүүлийн 11 жилийн хугацаанд 28.2 литрээс 52.5 литр болж 1.9 дахин өсчээ.
ДЭМБ-ын мэдээллээр архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас дэлхийд 1 жилд 3 сая, өөрөөр хэлбэл, 1 минутад 6 хүн нас барж байна.

2016 оны байдлаар дэлхийн 15, түүнээс дээш насны 1 хүн жилд 6.4 литр “спирт” хэрэглэж байгаа тооцоо гарчээ.

Улс, орнууд архины хэрэглээнээс үүдэн хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, нийгэм эдийн засагт гарах сөрөг нөлөөг багасгахад үр дүнтэй, уялдаа холбоотой олон талт арга хэмжээ, бодлогыг авч хэрэгжүүлж байна. Үүнд, согтууруулах ундааны маркетинг, сурталчилгаа болон борлуулалтыг хуулиар зохицуулах, согтууруулах ундаа худалдан авах боломжийг хязгаарлах, зохицуулах, согтуугаар жолоо барихыг хориглох бодлого хэрэгжүүлэх, үнэ болон татварын механизмаар дамжуулан эрэлтийг бууруулах, олон нийтэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхэд эрүүл мэндэд учруулах хор нөлөөг таниулах, мэдлэг олгох үр дүнтэй бодлогыг дэмжих, архинаас хамааралтай хүмүүст хүртээмжтэй, үр дүнтэй эмчилгээг хүргэх, архи хэтрүүлэн хэрэглэх явдлыг хянах бодлого, хөтөлбөрийг эрүүл мэндийн үйлчилгээнд нэвтрүүлэн хэрэгжүүлэх зэрэг багтаж байна. Харин манай улсад энэ асуудалд ямар шийдэл хэрэгтэй вэ?



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.247
    2021/04/29

    Халамжаа болиод, залуусаа тогтмол ажилтай, орлоготой болгох бодлого барих хэрэгтэй. Хөдөлмөрлөж олоогүй, бэлэн мөнгөөр ажил хийх сонирхолгүй залуус гэртээ уугаад л сууж байна. Ажил хийж хүүхдүүдээ тэжээхийн оронд хүүхдийн мөгөө аваад л архидаж байна. Дээрээс нь архи зардаг 8 нэрийн дэлгүүрүүд дэндүү олон байна. Зуслан дээр хүртэл архи замбараагүй зарж байна. Хэн ч хяналт тавихгүй, өдөр шөнөгүй чөлөөтэй зарж байна

    Хариулах