Нэгдүгээр эмнэлгийн ''Улаан бүс''-д ажиллаж байсан сувилагч ЗУРГААН давхраас унаж амиа алджээ


Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт буюу Коронавирус өвчний ''улаан бүсэд'' ажиллаж байсан нэгэн сувилагч зургаан давхраас унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

Тодруулбал, СБД-ийн 1-р хороо “Нэгдүгээр эмнэлгийн зүүн жигүүрийн зургаан давхраас хүн унаж нас барлаа” гэсэн мэдээлэл дөрөвдүгээр сарын 29-ний 00:23 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Амиа алдсан эмэгтэй эмнэлгийн сувилагч байсан бөгөөд хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар СБД-ийн Цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байна. 
Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж тогтооно гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.