Хятад эзэнтэй жоншны уурхайд хүн унаж нас баржээ

2021/05/02

Хэнтий аймаг, Батноров сумын долдугаар багийн “Бэрх тосгон”-д  байрлах "Бор-Өндөр Уул" нөхөрлөлийн жонш олборлолтын 20 метрийн гүнтэй нүхэнд хүн унаж, нас баржээ. 

Тус олборлолтын газар нь Хятад улсын иргэн Ш-ын эзэмшлийнх аж. 

Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид иргэн Д /57 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.