ТОДРУУЛГА: СУРАГГҮЙ алга болсон гэх ВАКЦИН АЧСАН албаны машин зорьсон газраа очсон

С.Гандэлгэр
2021/05/07

250 тун вакцин ачсан Дундговь аймгийн ЗДТГ-ын ажилтнуудын автомашин сураггүй болсон гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр тархаад байгаа юм. 

Тодруулбал, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Сайнцагаан сумаас Цагаандэлгэр сумын чиглэлд “УАЗ фургон” загварын суудлын автомашинаар зорчиж явсан иргэд сураггүй болсон тухай дуудлагыг 2021 оны тавдугаар сарын 06-ны өдрийн 09.21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Дэрэн сум, Цагаандэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд Цагаандэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн 9 зорчигчтой “УАЗ фургон” загварын автомашиныг эрэн хайх ажиллагаа зохион байгуулагдаж байсан бол тус албаны машин Цагаандэлгэр сумын зүг явах замдаа цасанд боогдож Сайнцагаан сум руу буцаж явсан гэх мэдээллийг УОК-ын Шуурхай штабын дарга Ц.Ганзориг өглөө. 

Тэрбээр "УАЗ маркын машин Сайнцагаан сумаас гарсан шөнөө шуурганд төөрөөд тус газраа хоноглосон. Цаг агаарын байдал намжсан үед Сайнцагаан сум руу буцсан. Одоо бол Цагаандэлгэр сум дээр очсон байгаа гэв."



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.243
    2021/05/07

    Цагдаагийн хамгаалтад явдаг гээ биздээ вакцин бүүр хариуцлагаггүй

    Хариулах
  • 103.26.194.26
    2021/05/07

    засмал замаар явж байж сураггүй алга болох уу? айлд орж ганц хоол идээ биз.

    Хариулах