Вакцин тариулсан хүн бүрт 25 евро өгөхөөр болжээ

С.Гандэлгэр
2021/05/13


Дэлхий даяар тархаад буй Ковид-19 вирусний эсрэг дархлаажуулалтад хамрагдсан иргэдээ 25 еврогоор урамшуулах болсныг Серби улсын Ерөнхийлөгч Александр Вучич мэдээлсэн байна. Тодруулбал, 5-р сарын 31-нээс өмнө вакцины эхний эсвэл давтан тунгийн аль нэгэнд хамрагдсан бүх хүмүүст зориулж, иргэний үүргээ ухамсартайгаар биелүүлсэн явдлыг нь урамшуулан нэг удаагийн 3000 динар буюу 25 евротой дүйцэх хэмжээний мөнгийг олгох шийдвэр гаргажээ.

Ерөнхийлөгч Вучич Серби улсын 16-аас дээш насны хүн амын дийлэнхийг коронавирусний эсрэг дархлаажуулалтад хамрагдах үйл явцыг хэрхэн идэвхжүүлэх талаар бодолцож үзсний эцэст энэхүү шийдвэрт хүрсэн тухайгаа олон нийтэд мэдэгдсэн юм. Харин тэрбээр вакцинд хамрагдах сонирхолгүй байгаа иргэдийг хариуцлагагүй, хувиа хичээсэн хүмүүс хэмээн нэрлэсэн бөгөөд төрийн албанд ажиллаж хүн вакцинд хамрагдаагүй ажилтнууд хэрэв Ковид-19 халдвараар өвчилсөн бол цалинтай чөлөө олгохгүй байхаар тогтжээ.

Серби улс нь нийт 7 сая хүн амтай бөгөөд 5-р сарын төгсгөл гэхэд насанд хүрсэн хүн амын дор хаяж 55%-ийг вакцинжуулахаар зорьж буй билээ. Одоогоор тус улсын ард иргэдийн 22% нь вакцины хоёр тундаа хамрагдаад байгаа нь Европ тивд харьцангуй өндөрт орох үзүүлэлт юм.

Тус улс ОХУ-ын Спутник V, БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вакцинуудыг худалдан аваад байна.

Эх сурвалж: www.euronews.com



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна