Ипотекийн 6 хувийн зээлд 3437 иргэн хамрагджээ

С.Гандэлгэр
2021/05/17

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс ипотекийн 6 хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн. Үүний үр дүнд зээлдэгчдээс шаардах орлогын хэмжээ болон сарын төлбөрийн хэмжээ 20 хувиар буурч, орлого багатай өрхийн хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, зээлийн дарамтыг бууруулах эерэг үр дагавар гарч байгаа аж.

Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээлснээр, 2021 оны тавдугаар сарын 13-ны  өдрийн байдлаар нийт 3437 зээлдэгчид 251.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ.

Үүнээс Улаанбаатар хотод 78 хувь буюу 2405 зээлдэгч, орон нутагт 22 хувь буюу 1032 зээлдэгчид ипотекийн зээл олгожээ.

Arslan.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна