Гэр бүлийн маргааны улмаас амь насаа хохироож, тухайн үйл явцаа бичлэг болгон үлдээсэн хэрэг өчигдөр буюу зургаадугаар сарын 1-ний өдөр гарсан байна.
Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүрэг дэх “Алтай” хотхоны ... тоот орон сууцнаас 35 настай эрэгтэй нас барсан байдалтай олджээ.
Албаныхан хэргийн газарт үзлэг шалгалт хийж, шар айрагны сав болон гар утсыг эд мөрийн баримтаар хураан авч, шинжилсэн байна. Талийгаачийн гар утаснаас өөрийгөө боомилж буй бичлэг олдсон гэх ба тэрээр амь насаа хохироохоосоо өмнө гэр бүлтэйгээ муудалцсан байсан гэх.
Хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна