Согтуурсан үедээ голын усанд живсэн байж болзошгүй хэрэг гарчээ

2021/06/03

48 настай иргэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэрээсээ гарч, голын усанд живсэн байж болзошгүй хэрэг гарчээ. 

Тодруулбал, Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн малчин зургадугаар сарын 2-ны 00:30 цагт гэрээсээ гараад сураггүй алга болсон байна. Тэрбээр согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн байжээ. Түүнийг голын усанд живсэн байж болзошгүй гэж ар гэрийнхэн нь болон албаныхан таамаглаж буй аж.

Энэ тухай дуудлагыг зургадугаар сарын 2-ны 09:12 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Улмаар аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн хэсгийн алба хаагчид тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд иргэн Ц-ийг “Цоохор харгана” гэдэг газраас “Цахирын-Үзүүр” гэдэг газар хүртэл 15 киломерт газар завиар, Ховд голын эрэг дагуу найман километрт явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна. Тиймээс 23:00 цагт эрлийг түр зогсоож, зургаадугаар сарын 03-ны 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.171
    2021/06/03

    Хайгаад хэрэггүй ээ согтуу хулгайчингууд бүгдээрээ энэ мэтээр үхээд дуусвал монгол хөгжинө Цахирын үзүүрт загаснууд усан дээр хэвтчихсэн шувуу ойртохоор өөдөөс нь үсрээд өдийг нь зулгаагаад байсан наад согтуугий чинь махыг шаагаад согтуу загаснууд үсрээд байгаа хэрэг.Орон орны архичид яршиг түвэггүй үхэж далд ороосой гэж бурхандаа мөргөмүй

    Хариулах
  • 202.21.107.119
    2021/06/03

    Unen zuv medeelel bicheerei zarim neg zuiliig ni buruu bichsen bainaa

    Хариулах