Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар /ОСНААУГ/ нь хотын оршин суугчдыг дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлэн ажилладаг юм.
ОСНААУГ-ын "Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3"-ын дуудлагын засварчин С.Мөнх-Оргил "Бохир усны шугам, 00, угаалтуурт хоолны үлдэгдэл, шөлний тос, хог хаягдлыг хийхгүй байх, механик бөглөрөл үүсгэдэг шалтгааныг аль болох гаргахгүй байх, ванны шугаманд зориулалтын тор, шүүр тавьж үсний сэвийг оруулахгүй байх зэрэг нь бохир усны шугам сүлжээг хэвийн байлгах энгийн алхам болохыг зөвлөж байна.
Мөн 7 хоногт нэг удаа бохирын шугаманд 2-3 литр буцалсан халуун ус хийснээр бохирын шугам сүлжээнд тос өөх наалдаж, шугам бөглөрөхөөс сэргийлдэг байна." гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.229.122.253
Haluun us hiij jorlongoo haglaad yahav
Хариулах202.9.41.158
Буцалсан ус хийгээд байвал шугам хоолой нь тэсэх үү. Судалгаатай зөвлөгөө өгөхгүй ингэж өөрийнхөө бодлыг хэлээд байж болохгүй байх аа.
Хариулах37.120.145.20
МӨН ГООЖУУР БОЛОН ЖОРЛОНЛУУГАА ОДОО ХҮРТЭЛ УНАСАН ҮСЭЭ ХИЙДЭГ ЧУЛУУН ЗЭВСГИЙН ҮЕИЙН ХҮН БАЙНДАА
Хариулах