Өчигдөр 165 хүн эрүүлжүүлэгдэж, гэр бүлийн хүчирхийллийн 92 дуудлага бүртгэгджээ

2021/06/07

Өчигдөр буюу 06 дугаар сарын 06-ны өдөр Цагдаагийн байгууллагын 102 дугаарт нийт 1586 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 1304 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 92 байсан аж. Мөн хулгайлах гэмт хэрэг 15, гэмт хэргийн шинжтэй 61 үйлдэл бүртгэгджээ.

Түүнчлэн

  • Согтуугаар автомашин жолоодсон 75
  • Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 120
  • Хүний биед халдсан 39
  • Оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 75 тохиолдол тус тус өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Мөн 165 хүн эрүүлжүүлэгдэж, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 81 тохиолдол гарчээ.

Arslan.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна