Б.Отгонбаяр: Байлдагч Б учир битүүлгээр биш, бие нь эрс муудан нас барсан


Өчигдөр /зургадугаар сарын 6-нд/нийгмийн сүлжээгээр 19 настай байлдагч учир битүүлгээр амиа алдсан гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн байлдагч "Б" эрүүл мэндийн шалтгааны улмаас нас барсан гэх урьдчилсан дүгнэлт гарсан гэх мэдээллийг албаны эх сурвалж өглөө. 

Энэ хэргийн талаар ЗХЖШ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяраас тодруулахад “Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн байлдагч Б нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Талийгаач "Б" үдийн хоолонд орсны дараа биеийн байдал нь эрс муудаж эмнэлэгт хүргэгдсэн. Эмнэлэгч очоод барсан байна. Эрүүл мэндийн шалтгааны улмаас нас барсан гэх дүгнэлт гараад байна. Тус цэргийн ангид шалгалтын ажиллагаа явуулж байна” гэв.




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.21
    2021/06/11

    Хөөрхийдөө ум мааны бадми хум хүн нас барсан юм чинь эргэж энэнээс нас барлаа гэж бидннд хэлэх ч бишдээ. Бурхан минь ...

    Хариулах
  • 66.181.191.152
    2021/06/08

    Ард иргэдээ хайрлан хамгаалья!

    Хариулах
  • 202.126.90.153
    2021/06/07

    Хоолны хордлого юм бол бусад цэргүүд нь зүгээр байдаг сонин юмаа

    Хариулах
  • 202.9.40.59
    2021/06/07

    муудсан хоол идчихсэн юм болов уу. Яасан юм болоо. Тун харамсалтай байна.

    Хариулах