Ковид19-өөр өвчилж буй гурван хүн тутмын нэг нь ХҮҮХЭД байна

2021/06/08

Манай улсад одоогийн байдлаар Ковид19-өөр өвчилж буй гурван хүн тутмын нэг нь хүүхэд байна.

ЭМЯ-наас өгсөн мэдээллээр сүүлийн 14 хоногт 0-17 насны 2,661 хүүхэд коронавирусийн халдварт өртжээ. Цаашид хүүхдийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул эрүүл мэндийн байгууллагаас дараах зөвлөмжийг өглөө.

  • Хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
  • Айл хэсэхгүй байх
  • Таваас дээш хүүхдийг хамт тоглуулахгүй байх 
  • Автомат тоглоомын газарт хүүхдийг тоглуулахгүй байх
  • Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх
  • Хүүхдийг ам дамжуулан хооллохгүй байх
  • Амны хаалт зүүлгэх
  • Гарыг сайтар савандаж угаах 
  • 1-1.5 метрийн зай барих
  • Хүүхдийн хоолойг сод, давсны уусмалаар ээлжлэн зайлуулах
  • Хүүхдэд А, С, Д амин дэм өгөх 
  • Хүүхдийг тусад нь аяга тавагтай байлгах
  • Сайн унтаж амруулах 
  • Зөв хооллох
  • Илчлэг сайтай хоол унд хэрэглэх
  • Жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэх
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх
  • Чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээг багасгах 
  • Халуун бүлээн шингэн ойр, ойрхон уулгах 
  • Агаар, ус, нараар хүүхдээ чийрэгжүүлэх 
  • Хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлах 
  • Хүүхдийн тоглоомыг сод, давсны уусмалаар угааж цэвэрлэх
  • Хүүхэдтэйгээ ярилцах, таагүй бодол, мэдрэмжийг  хуваалцахыг зөвлөлөө.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна