Монгол Улсын Засгийн газраас долоодугаар сарын 1-н гэхэд 18 нас хүрсэн бүх иргэнээ дархлаажуулна гэж төлөвлөсөн.
Өнөөдрийн байдлаар вакцинд хамрагдах ёстой иргэдийн 90.7 хувь нь буюу 1,875,003 хүн нэгдүгээр тунг хийлгэсэн бол 1,561,698 нь буюу 75.5 хувь хоёрдугаар тунг хийлгээд байна.
Бүрэн тунд хамрагдсан иргэдийг авч үзвэл, Улаанбаатар хотод хамрагдах ёстой иргэдийн 85 хувь нь буюу 812,503 хүн, орон нутагт хамрагдах ёстой иргэдийн 67 хувь буюу 749,195 хүн вакцины хоёрдугаар тунг хийлгээд байгаа юм.
Коронавируст халдварын эсрэг вакцины хоёрдугаар тунг хийлгэснээс хойш 14 хоносон бол дархлаа тогтсон гэж үзнэ хэмээн Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр хэллээ.
Нийт вакцинд хамрагдсан иргэдээс 37 хувь нь л бүрэн тун хийлгээд 14-өөс дээш хоносон байгаа тул бидний дунд сүргийн дархлаа тогтох хараахан болоогүй гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.24.77
Спутник V -ын 2-р тун хэзээ ирэх вэ? 21 хоноод ир гэсэн. Тун нь байдаггүй.Сар илүү өнгөрч бна. Яах болж бна аа та минь ээ?
Хариулах