Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2021 оны зургаадугаар сарын 9-ний өдөр нийт 236 дуудлага мэдээлэл хүлээн авчээ.
Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 160 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд таван хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт дөрвөн хүний амь хохирчээ.
Хүний амь хохирсон осол, хэрэг:
Жолооч ТА бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх, явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна