"Зам, гол үерлэж байгаатай холбоотойгоор хоёр замыг сэтэлсэн"


Гурав хоног орсон борооны улмаас нийслэлийн ихэнх байршил усанд автаж, голууд үерлэжээ. Тухайлбал, БЗД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэрт их хэмжээний тогтоол ус бий болсны улмаас тус дүүргийн оршин суугчид зорчиход хүндрэлтэй болсон. Тиймээс борооны усыг зайлуулахын тулд шинэ гүүрний доод замыг сэтэлсэн байна. Мөн “Сэлбэ” гол үерлэж, голын түвшин нэмэгдэж, эргээсээ хальжээ.

Энэ талаар БЗД-ийн 25 дугаар хорооны “Сэлбэ” хотхоны СӨХ-ийн ажилтан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өчигдөр орой голын түвшин нэмэгдсэн байсан. Шөнө 03.00 цагийн үед гол сэтэрч, үерлэж байгаа талаар оршин суугчид дуудлага өгсөн. Улмаар оршин суугчид, СӨХ-ийн алба хаагчид барилгуудын цахилгааныг салгаад, арга хэмжээ авсан. Дараа нь цагдаагийн алба хаагчид болон Онцгой байдлын газрын ажилчид ирсэн” гэлээ.

Харин энэ талаар холбогдох байгууллагаас мэдээлэл өглөө.

“Сэлбэ”, “Туул” гол орчмын барилга байгууламжууд үерийн эрсдэлтэй бүсэд ордог. Үерийн далан шахаж барьсан барилга байгууламжууд, ус зайлуулах шугам сүлжээ хангалтгүй автозамуд зэрэг байгууламжийн улмаас ус хальж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд холбогдох байгууллагууд усыг шавхахаар ажиллаж байна. Улмаар хоёр зам сэтэллээ. Нэг нь Соёмботой хөшөөний арын түр зам бол нөгөө нь Home Plazа-гийн гүүрэн доорх түр зам юм. Зам болон гүүрэн байгууламжийг хийхдээ тооцоо, судалгаа хийдэггүйтэй холбоотойгоор эрсдэл бий боллоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна