Энэ сарын 7-10-нд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 1026 дуудлага мэдээлэл иржээ. Үүний 681 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 23, орон нутагт 6 хүн гэмтжээ. Харин зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт найман хүний амь хохирсны дөрөв нь хүүхэд байна.
Түүнчлэн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 139 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.24.237
? Ьл
Хариулах