Монголын хилээр орж ирсэн шувуу хүртэл буруу дэвээд эхэлдэг гэсэн онигоо бий. Онигоо л болохоос манай төр засгийнхны тогтоож буй стандарт бус дүрэм журмыг хамгийн сайн тодорхойлсон үг л дээ. 2021 оны эхнээс дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өссөн учраас шатахууны үнээ нэмэхээс өөр арагагүй боллоо гэсэн компаниудын хүсэлтэнд тухайн үеийн сайд Д.Сумъяабазар “Хувийнхан даварч байна. Төр өөрөө стратегийн салбараа эзэмшинэ. Лицензийг нь хураана” хэмээн Вэнэсуаль маягийн социалист дарамт хэлж байв. Талхны үйлдвэр үнээ нэмэнгүүт дэлгүүрийн худалдагчыг төрийн албан хаагчаар солиод талхны үнэ буурдаггүй гэдгийг сайдад хэлчих эдийн засагийн боловсролтой зөвлөх олдоогүй. Ингээд 2021 оны 03 сарын Засгийн Газрын хуралдаанаар эрдэнэт үйлдвэрийнмөнгөөр төр өөрөө шатахууны бизнес эрхлэх тогтоол гарсан боловч хадгалах савгүй төр мэдээж чадаагүй.
Сүүлийн хагас жил шатахуун импорлогч компаниуд литр тутам 300 гаруй төгрөгийн алдагдлыг хүлээж байгаа шалтгаан нь сонгуулийн жил учраас бинзений үнээ өсгөж болохгүй гэсэн Хүүкийн тушаал. Сар болгон олон тэрбум төгрөгийн алдагдал хүлээж буй компаниудын хохирлыг төр хариуцахын оронд лицензийг чинь хураана хэмээн дарамтлах, тэгж байгаад болно ш дээ гэж булзааруулахаас хэтрэхгүй байгаа аж. Гай газар дороос гэгчээр өчигдөр шатахууны үнэ өсөх нь гэсэн цуу үг гарсанаар олон мянган жолооч нар шатахуун их хэмжээгээр авсанаар шатахууны компаниудыг 10 гаруй тэрбум төгрөгийн алдагдалд оруулжээ. Энэ алдагдлын нөлөөгөөр цалинг тавих асуудал хүндэрч, энэ жил урамшуулал олгогдохгүй болсонд уг салбарт ажилладаг арван мянга гаруй монолчууд ихээр бухимдаж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.103
Тийм л алдагдалтай бол ажиллахгүй байж болно шүү дээ
Хариулах192.82.73.215
Huvi hun bolgon benzin salyark oruulj erhtei bolmoor ym
Хариулах202.21.109.37
энэ салбараас гарч болно гэж хэлээч даварсан юмнуудад илүү ашиг харж бгаа
Хариулах103.57.95.45
Их хэмжээгээр борлогдохоор яахаараа алдагдалд ордог билээ. Шатахууныхан алдагдалтай ажиллана гэж байхгүй. Зүгээр л илүү ашиг харж байгаа.
Хариулах66.181.161.121
Бензиний үнэ нэмэхийн тулд хийж байгаа сэтгэл зүйн дайралт.
Хариулах202.126.88.39
Алдагдалтай бгаа юм бол заавал зарах гэж зүтгэх нь юу юм болдоо
Хариулах202.126.90.105
Та нарт л хүргэх гэж зарж байгаа шүү дээ
192.82.67.216
Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөөгүй бхад юу гуцаад бодын бэ тануус
Хариулах202.126.90.105
Зах зээлийн судалгааг унш хар үз!! юу ч мэдэхгүй байж битгий нохойн дуу гарга!!
124.158.65.42
олон жил хольцтой хуурамч бензинэр хагартлаа баяжсан этгээдүүдтэй юу ярихавдээ зах дээл юм бол чөлөөтэй оросын колонкуудыг нь байрлуулах байсым Бензиний шагчид Махны шагчид л энэ 30 жилд хувалзалж дээрээс нь Доллорын шагчид цаад эзэд нь нэмэрлээд л улс орныг ард түмнийг сөхрүүлж үнийн хөөрөгдөлд оруулж мөнгөний ханшийг унагасан нүгэлтэнгүүд шүү дээ ОДОО НҮГЭЛЭЭ НАМАНЧИЛАХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ БОЛСОН ЦАГ БОЛСООН АРД ТҮМЭН ТҮҮН ДОТРООС ЗАЛУУЧУУД БОЛОВСРОЛТОЙ БОЛСОН ЗАХЫН ЧЕНЖИД МАДЛУУЛАХГҮЙ БОЛСОН ШҮҮ ЗАХ ЗЭЭЛИЙНХЭЭ ЗАРЧМААР Л НООГДОХ АШГАА Л АВ БИТГИЙ ДАВАРУУЛААД БАЙ ТЭР ЦАГ ӨНГӨРСӨӨН
Хариулах202.9.46.223
Зөв шдээ
64.119.27.101
Алдагдалд орсон гэдгээ тухайн эзэд нь яриагүй байхад та нар өмнөөс нь худлаа мэдээлэл бичээд байна С.Гандэлгэр гуай
Хариулах64.119.27.101
Та нар худлаа мэдээдэл цацаад байгаа юм биш үү
Хариулах