Коронавирусийн халдварын 2395 тохиолдол нэмэгдэж, 9 хүн нас барлаа


Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 13 673 хүнээс шинжилгээ авахад 2395 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр нийт халдварын тохиолдол 83 128 болж буй. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 2395 нь дотоодын халдвар бөгөөд эмнэлгээс шалтгаалах нэг тохиолдол илэрчээ. Халдвар авсан иргэдийн олонх нь буюу 337 нь 30-34 насныхан бөгөөд 600 гаруй хүүхэд халдвар авчээ. 

Нийт тохиолдлын 1750 нь нийслэлд, 644 нь орон нутагт гарчээ. 

Сүүлийн 24 цагт есөн хүн нас барснаар Ковид19-ийн шалтгаант нас баралт 389 болж байна. Тэдний нэг нь 20 гаруй насны иргэн бөгөөд тэрбээр дархлаажуулалтдаа хамрагдаагүй байжээ. 

Харин 797 хүн эдгэрчээ. Улмаар нийт эдгэрсэн хүний тоо 57 822 боллоо.

Одоогоор 9346 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

Хөнгөн – 5,826
Хүндэвтэр – 2,542
Хүнд - 794
Маш хүнд – 184 хүн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна