19 аймгийн 118 суманд хөл хорио тогтоожээ


Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар халдвар аваад гэртээ тусгаарлагдаж байгаа иргэдэд болон ойрын хавьтал болсон хүмүүст 57 хөдөлгөөнт баг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулж нийслэлийн хэмжээнд 40 автобус буюу хөдөлгөөнт багийг нэмэгдүүлэн ажиллаж байна. 

Түүнчлэн бүхэлд нь эсвэл хэсэгчилсэн байдлаар хорио цээрийн хязгаарлалт тогтоох эрхийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт УОК олгосон.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 19 аймгийн 118 суманд хязгаарлалтын дэглэм тогтоосон байна. 

Халдварын тархалт өндөр байгаатай холбоотойгоор хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг өнөөдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай заалаар үйлчлүүлэхгүй байхаар шийдвэрлэснээс гадна амралт, жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарласан" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна