Энэ амралтын өдрүүдэд хэт халах тул наршихаас сэрэмжлээрэй

Т. Тэргэл
Өчигдөр 10 цаг 43 минут

Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд говийн бүс нутгаар өдөртөө +35+36 хэм, зүүн аймгуудын нутгаар +32+34 хэм, төвийн аймгуудын нутгаар +31+33 хэм хүрч халах  төлөвтэй байна.

Улаанбаатар хот орчимд өдөртөө +32+34 хэм хүрч халахын зэрэгцээ нарны хэт ягаан туяаны индекс сэрэмжлэх түвшинд хүрнэ хэмээн Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ. 

Тиймээс энэ амралтын өдрүүдэд үдийн халуунд аль болох гадагш гарахгүй байх, хүч их шаардсан ажил хийхгүй байх, жин үдийн халуунд сэрүүн, сүүдэртэй газарт байж, шингэн зүйл уухыг зөвлөж байна.

Өндөр настан, даралт болон зүрх судасны өвчлөлтэй хүмүүс, жирэмсэн эхчүүдэд анхаарал илүү хандуулж, наршихаас сэргийлээрэй. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна