НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана


НӨАТ-ын урамшууллын 2021 оны долдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг долдугаар сарын 18-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. 

2021 оны зургаадугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа 2021 оны долдугаар сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтойг Татварын ерөнхий газраас санууллаа.

                                                                                                                                                                                       Х.Есү



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна