САЙХАН МЭДЭЭ: Сураггүй алга болсон 3 настай охиныг хилчид эсэн мэнд оллоо


Сураггүй алга болсон бага насны хүүхдийг хилчид ОХУ-ын хилийн зурвас орчмоос өчигдөр /2021.07.16/эсэн мэнд олжээ.

Тодруулбал, Дорнод аймгийн Баян-Уул сумын ӨвөрЭрээн багийн “Ульхан суурин” гэдэг газарт 25 хүн Баян-Уул сумын “Ульхан” суурингийн орчим зугаалж байснаас өчигдөр /2021.07.16/ өдрийн 11:00 цагийн орчим Э /3 настай, эмэгтэй/ тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 15:30 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Улмаар Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, Цагдаагийн тасаг, Хилийн 0207 дугаар заставын алба хаагчид, орон нутгийн иргэд мөн өдрийн 15:00 цагаас Э /3 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг ажиллагааг зохион байгуулжээ. Ингээд 20:00 цагт ОХУ-ын Мангут хэсгийн Бүрэн эрхт төлөөлөгчийн газраас хилийн 840 дүгээр тэмдэгт орчмоос тухайн хүүхдийг тус улсын хилчид эсэн мэнд олсон тухай мэдээллийг өгсөн байна.

Иймд мэдээллийн дагуу Хилийн 0207 дугаар заставын ерөнхий жижүүрээр ахлуулсан бүрэлдэхүүн хилийн бүсэд очиж, тухайн хүүхдийг 23:00 цагт авчирч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.21.51
    Өчигдөр

    3 настан аав, ээжийн бүрэн хяналтанд байх ёстойсон.БИД аав, ээжийн үүргээ муу гүйцэтгэж байна. ХҮҮХДЭЭ бүү анхааралгүй орхиоч. ГУЙЖ байна:

    Хариулах
  • 64.119.27.107
    2021/07/17

    Оросууд олж өгчээ. Монголын талынхан үнэн ажилгүй. 3 настай хүүхэд шүү дээ. Аав ээж нь согтуу малнууд

    Хариулах
  • 202.126.88.72
    2021/07/17

    Сайхан мэдээ байна.Манай хилчид мундаг.

    Хариулах