80 настай буурайг дайрч, АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООСОН АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарт хэзээ ХАРИУЦЛАГА тооцох вэ, Л.Энх-Амгалан сайд аа


Өнгөрөгч тавдугаар сарын 15-ны өдөр АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар 80 настай Ц-г зам гарч байх үед нь гарцан дээр дайрч, ноцтой гэмтээсэн осол гарсан. Улмаар хүнд гэмтэл авсан буурай Г.Батбаатарт гомдол тээсээр, харамсалтайгаар хорвоог орхисон билээ. 

Тодруулбал, осол гардаг өглөөний 10.00 цагийн үед тээврийн хэрэгслийн хөл хөдөлгөөн багатай үед 80 настай Ц-г Г.Батбаатар Ланд-200 маркийн авто машинаар дайрч, яаралтайгаар гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн байдаг. Ингээд сэхээнд 20 гаруй хоносон настан Ц үргэлжлүүлэн хувийн эмнэлэгт хэвтсэн ч биеийн байдал нь дээрдсэнгүй. Тухайн үед хохирогчийн биеийн бүх яс нь хугаралттай, хүзүүний 4-5 үед хүнд гэмтэлтэй байсан аж. 
Гэтэл анагаахын захирал Г.Батбаатар өөрөөс нь болж зовлонд уначихаад байгаа гэр бүлд “Та нар баримтаа цуглуулаад манай өмгөөлөгчтэй л уулзана шүү. Шүүх дээр уулзая” гэж. Талийгаачийн ар гэрийнхэн Г.Батбаатар өндөр настай ааваас нь уучлалт гуйгаагүй, ядаж нэг удаа ирж уулзаагүй, ямар ч хариуцлага хүлээхгүй байгаад гомдолтой байгаагаа хэлж манай сайтын редакцид хандсан. 


Инйхүү ар гэрийнхэн нь асар их гомдол, харуусал тээн үлдсэн. Тус сурвалжлагын дараа маш олон иргэн, байгууллага манай сайтын редакцид хандсан юм. Тэр дагуу бид хохирогчийн ар гэртэй холбогдоход талийгаачийн ажил явдал дууссаны дараа хуулийн байгууллага олон БСШУ-ны сайд Л.Энх-Амагаланд хандаж, Г.Батбаатарт хариуцлага тооцохыг шаардана. Хэрэв энэ хүнд ёсзүйн болоод хуулийн хариуцлагагүй хүлээлгэхгүй бол тэмцлийн шат дараатай арга хэмжээг авч, аавынхаа амь насыг нэхнэ гэдгээ илэрхийлсэн юм.
Өвчин хэлж үзээгүй, үр хүүхдийнхээ үлгэр дуурайлал болсон өвгөн буурайн амь насыг хохироочихоод хүний амь авардаг эмч нарыг бэлтгэх институцийг удирдаж явах ёс зүй Г.Батбаатар гэж хүнд бий юу, боловсролын сайд аа.Хуулийн байгууллага хүний амь насыг хохироосон эл ноцтой хэргийг үнэн зөвөөр нь шийдэх ёстой, Монгол хүний амь үнэ цэнэтэй байх учиртай.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.75.102
    2021/07/22

    Хуулийн дагуу явж асуудлаа тавь. Сайд энд хамаагүй хуулийн байгууллага буруугүй гэвэл сайд шийдвэр гаргах эрхгүй.

    Хариулах