Т.Дэлгэрмөрөнг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шалгаж эхэлжээ

2021/09/30

Дуучин Т.Дэлгэрмөрөнд гэр бүлийн хүчирхийллийн хэргээр зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.

Есдүгээр сарын 29-ний өдрийн 00:45, 10:30 цагуудад “Солонгон ааштын Увидас” фэйсбүүк цахим хуудсаар Т.Дэлгэрмөрөн нь иргэн Т.Анандаад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, алахаар сүрдүүлсэн бичлэг цацагдсан. 

Үүний дагуу Цагдаагийн байгууллагаас хяналт шалгалт явуулж Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хорооны “Хамтарсан баг”-ийн төлөөллийг байлцуулан иргэн Т.Анандаагаас мэдүүлэг авч, аюулын зэргийн үнэлгээ, нөхцөл байдлын үнэлгээг хийсэн байна.

Мөн Т.Дэлгэрмөрөнгөөс мэдүүлэг авч, Эрүүлжүүлэх, саатуулах төвд түр саатуулжээ.Түүнийг зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд зааснаар зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа аж.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.