Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг есдүгээр сарын 29-ний өдрийн 19:59 цагт хүлээн авчээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 20:17 цагт очиж 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна. Тус гал түймэрт 52 настай эрэгтэй П, нэр, нас хүйс тодорхойгүй нэг хүн, нийт хоёр хүн өртөж нас баржээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна