Нийслэлийн онцгой комиссоос нийслэл дэх коронавирусийн нөхцөл байдал, орны хүртээмж болон эрүүл мэндийн салбарын ачааллын талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар: "Мутацад орсон вирусийн улмаас эмчилгээний хугацаа 14-өөс 21 хоног болтлоо уртассан. Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн 80 хувь нь хүнд оноштой. Үлдсэн 20 хувь нь хавсарсан суурь өвчтэй хүмүүс бий. Орны тоог нэмэхгүй байгаа шалтгаан нь хүн хүчтэй холбоотой. Ор олноор нь дэлгэх нөхцөл мөн одоогоор хомс байна.
Өнөөдөр нийслэлд 2000 гаруй хүн КОВИД-19-тэй тэмцэх чиглэлд ажиллаж байна. Гэвч нийтдээ 4000 орчим хүн ажиллаж байж эмнэлгийн тусламж үйлчилгээ хангалттай хэмжээнд хүрнэ" гэв.
НЭМГД: Б.Бямбадорж: Халдварын эсрэг хариу арга хэмжээний хүрээнд 11 төрлийн үйл ажиллагааг явуулж байна. Нийслэлийн халдварын тархалтын байдлыг ажиглахад сүүлийн сарын хугацаанд тархалт огцом нэмэгдсэн.
Хэвтэн эмчлүүлэлт, тусгаарлах байрнаас халдвар ихээхэн тархсан. Халдвар нэмэгдсэн долоо хоногоос дархлаажуулалт багассан.
Хоёр болон гурав дахь тунгийн идэвх багассан байна. Гуравдугаар тунд хамрагдаж байж эрсдэл багасна.
Сүүлийн дөрвөн долоо хоногт эмчлүүлж байгаа хүмүүсийн тоо огцом нэмэгдсэн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүнд нөхцөл байдалтай хүмүүсийн тоо нэмэгдсэн" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна