“ХОРТОЙ, ХҮНД нөхцөлд ажилладаг БОРЧУУД ба Хорчингуудын ЭРХ АШИГ”

2021/10/01

Өчигдөр орой “Таван толгой түлш” ХХК-ийн 300 гаруй ажилтнууд ажил хаян жагсаж, эсэргүүцэл илэрхийллээ.

Тус компанийн 2800 гаруй ажилтны дийлэнх нь халуунд халж, хүйтэнд хөрж, тоосжилт ихтэй хүнд нөхцөлд ажилладаг. Гэтэл цалин нь сүүлийн хоёр жил тогтмол буурч, урамшууллаа ч авч чадаагүйгээс одоо зээлээ ч төлж чадахгүй хэмжээнд хүрээд байгааг тэд баримттайгаар үзүүлж, хэлж байлаа.

Жил өнгөрөх тусам юмны өсч, харин тэдний цалин багассаар байгаа нь маш хүнд байдалд оруулж байгаа, мөн компанийн удирдлагууд ажилтнуудаа үнэлэх үнэлэмж байхгүй байгааг ярьж байгаа юм.

Одоо үүсээд нөхцөл байдал нийслэлийн хэмжээнд шахмал түлшний хомсдолд орох эрсдэл үүсгээд байна. 

Өнгөрсөн хавар ч мөн л ажил хаялт зарлаж манай сайтад хандаж байв. Уг асуудлыг өдийг хүртэл шийдээгүй тус компанийн захирал М.Ганбаатар ажилтнуудаа үл тоосоор өдий хүрэв үү гэдэг нь анхаарал татаж байна.





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 223.104.64.131
    2021/10/01

    энэ хулгайчууд бур даварч байна хуний ходолмор шулж баяжсан гахайнуудын эсрэг босцгоо арай дэндуу юм ард нь бас нэг улсын их хуралын хулгайч нар байгаа даа тэгээд их оодгор байгаа байгуй юу хуний эрх хамгаалдаг байгуулагууд таг дуугуй юу

    Хариулах