Сүмогийн домогт аварга Хакүхо зодог тайлж байгаагаа зарлалаа

2021/10/02

Японы мэргэжлийн сүмогийн домогт аварга Хакүхо өчигдөр буюу Баасан гарагт Токио хотноо хэвлэлийн хурал зохион байгуулж, зодог тайлж байгаагаа албан ёсоор зарлалаа.

Өдгөө 36 настай тэрбээр 20 жил барилдахдаа 45 башёд түрүүлж, Япон улсын эзэн хааны цомыг өргөсөн түүхэн дээд амжилтаар сүмогийн замналаа өндөрлүүлж байна.

Их аварга Хакухо: “Би анх сүмод ирэхдээ ёкозуна цолтой болохыг л мөрөөдөж байсан. Гэхдээ хэзээ ч 45 тэмцээнд түрүүлнэ гэж төсөөлж байгаагүй. Би алхам алхмаар ахисаар өнөөдрийн энэ амжилтад хүрлээ” гэж хоолой зангируулан хэлэв.

Уг бэртлийнхээ улмаас зургаан тэмцээн дараалан өнжсөн Хакүхо энэ оны долдугаар сарын барилдаанд эргэн ирж, ганц ч унаагүй 15 даваагаар төгс ялалт байгуулсан юм. Харин тэмцээний үеэр өвдөгний бэртэл нь сэдэрч, дэвжээнд гарах бүртээ мөстэй алчуур тавьж өвдөлтөө намдааж байсан тул зодог тайлах шийдвэр гаргасан юм байна. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.67.157
    2021/10/02

    aguu aguu estoi l aguu bj chadlaa daa aabinha heldegeer

    Хариулах