Монголын Боксын холбооны шийдвэрийн дагуу О.Тулга, Э.Цэндбаатар нар өнөөдөр тулалдаж, ялсан нь ДАШТ-д оролцох эрхээ авах байсан юм. Гэвч 08:00 цагаас өмнө тамирчид жингээ үзүүлэх ёстой байсан ч Э.Цэндбаатар цагтаа ирж жингээ шалгуулаагүйгээс тэмцээн цуцлагдлаа.
Тэгвэл Монгол Улсаа төлөөлөн ДАШТ-д оролцохоор болсон О.Тулга хэвлэлд өгсөн ярилцлагыг хүргэе.
"Анхныхаа ДАШТ-д оролцох болсондоо баяртай байна. 9-р сарын 6-наас хойш бараг нэг сар жингээ барьж байна. Жаахан ядралт байж магадгүй, одоогоор мэдэгдсэн юм алга.
Миний хувьд 9-р сарын 6-нд сорил тэмцээндээ оролцсон. 60кг-ийн жинд таван хүн байсан. Хоёр тулаан хийгээд ДАШТ-нд оролцох эрхээ авсан. Нэлээд их саад бэрхшээл тулгарлаа. Эрхээ авсандаа маш их баяртай байна. Өнөөдрөөс баг хамт олонтойгоо ДАШТ-д оролцох бэлтгэлдээ орно.
ДАШТ-дээ бүх хүчээ дайчилж тоглоно. Хожихын төлөө бүх хүчээ гаргаж тоглоно. Медаль авахын төлөө, Монгол Улсынхаа нэрийг гаргахын төлөө хичээх болно." гэв.
Тэрбээр МУГТ Э.Цэндбаатарын талаар “Би сайн мэдэхгүй байна. Ямар нэг юм нь болоогүй болоод л ирээгүй байх. Миний хувьд Э.Цэндбаатар ахтай өмнө нь олон удаа хамт бэлтгэл хийж байсан. Тэмцээн дээр бол тулалдаж байгаагүй. Бэлтгэл дээр олон удаа бойж байсан.” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.18
манай залуучууд амархан ярих юмдаа армийн аваргад сураггүй хүн дэлхийн аваргад худлаа даа за яахав дээ адилхан аавын хүү монгол хүү амжилт хүсье
Хариулах66.181.161.97
za chamaig harah l uldlee amjilt
Хариулах192.82.89.63
Зааза Монголынхоо нэрийг гаргаарай гэж ерөөе. Уг нь Цэндбаатар явах ёстойм
Хариулах192.82.70.121
Zail
Хариулах139.5.219.239
Эх орныхоо нэрийг дэлхийд гаргах хүн нь монголын бузар булайчуудад хэрэггүй зөвхөн шигшээ багын цалин идэгч гадаадад аялагч ардаа түлхээстэй нь шигшээ багт байдаг болсон юм биш үү?
Хариулах192.82.73.209
Тулга бол яахав ёстой шинэ ногооноороо байгаа , боксчин болох яагаачгүй , ур чадвар гэж юм байхгүй л залуу байнлээ тоглолтуудыг нь харахад. Монголын бокс уналтыхаа доод цэгт байгаа болохоор одоогийн улсын шигшээ гээд маш тааруухан боксчин нэртүүдийн цуглуулга шиг юм болсон байгаа болохоор л Цэндбаатар ганцаараа ингэж байгаан. Өчигдөр жин хасах үеэр бие нь огцом муудсан тул дасгалжуулагч нь болий гэсэн байнлээ. Жил хагасын дараа ахиад л Дэлхийн аваргын тэмцээн байгаашт
Хариулах66.181.183.164
Сэтгүүлчидээ Цэндбаатараас өөрөөс нь ярилцлага ав. Тэр яг одоо хаана байна. Түүнийг дарамтамсан байх магадлалтай Өөрөө халз тулаанд орохоо мэдэгдсэн шүү дээ
Хариулах