СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 39 настай иргэн галт өртөж нас баржээ

С.Гандэлгэр
2021/10/04

Хөвсгөл аймаг, Ханх сум. Турт багийн “Хадан хошуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 281 км /-д байшин шатаж байна гэсэн мэдээллийг 10.03-ны өдрийн 22:09 цагт /22:14 цагт/ хүлээн авсан.

Ханх сумын Турт 3 дугаар багийн задгайд Г-ийн 7х6 хэмжээтэй дүнзэн байшин шатаж байсныг орон нутгийн иргэд нэг цаг ажиллан бүрэн унтрааж, галд өртөж нас барсан Г/39 настай, эрэгтэй/-ийн цогцсыг тус сумын хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 12 дугаар хороо, Хангайн 11 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /01:54 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 02:00 цагт очиход иргэн Б-ын 7х6 хэмжээтэй байшин, иргэн Г-ын 8х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг тус тус шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

Дорноговь аймаг, Замын-Үүд сум. Сүлд багийн “Замын-Үүд өртөө-2”3 дугаар зам дээр нүүрс ачсан галт тэрэгний /544102/ дугаартай чингэлэгнээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 10.03-ны өдрийн 07:34 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 07:46 цагт очиход, “Замын-Үүд Өртөө-2” -ын 3 дугаар зам дээр зогсож байсан тус аймгийн Даланжаргалан сумын “Олон-Овоо" өртөөнөөс Бүгд найрамдах Хятад ард Улсын  “Эрээн" өртөөний чиглэлд  нүүрс тээвэрлэж явсан 2808 дугаар ачааны галт тэрэгний  /544102/ дугаартай чингэлэгт нүүрс уугьж байсныг 32 минут ажиллан унтраасан.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна