Агаарын бохирдлыг бууруулах шийдлийг эрэлхийлэх 8 сая төгрөгийн шагналын сантай хакатон болно

2021/06/12

"UNLEASH Hacks Mongolia” нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд олон улсын инновацын хөтөлбөрийг энэ сард эх орондоо зохион байгуулна. Энэхүү хөтөлбөр нь манай улсад нэн тулгамдсан асуудлын нэг болох агаарын бохирдлыг бууруулах дижитал шийдлүүдийг боловсруулахаар зорьж байгаа. 

Уг хөтөлбөрийг Европын Холбооны дэмжлэгтэй “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийн санхүүжилтээр “Breathe Mongolia” ТББ, НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо хамтран зохион байгуулж байна. Мөн Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Нийслэлийн Агаарын бохирдолтой газар хөтөлбөрийг дэмжин ажиллаж байгаа юм.

Шалгарсан гурван баг хөтөлбөрийн дараа өөрсдийн инновацлаг шийдлээ хөгжүүлэх санхүүжилт авах бөгөөд та бүхний гаргасан шинэлэг санаа зохиогчийн эрхээр баталгаажна.

Шагналын сан: 
1-р байр: 4.000.000₮
2-р байр: 2.000.000₮
3-р байр: 1.000.000₮



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна