Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төслийн 5 дугаар хуралдаан боллоо

2021/06/24

Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл (3-р үе шат)-ийн Хамтарсан зохицуулах хорооны 5 дугаар хуралдаан боллоо.

Тус хуралдааныг нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө болон ЖАЙКА-ын Монгол дах төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико нар нээж үг хэллээ.

НАБТГ-ын дарга Б.Пүрэвсүрэн “Улаанбаатар хотын агаарын бохирдлын өнөөгийн төлөв байдал”, ЖАЙКА-ын төслийн багийн дарга Табата Торү " Төслийн хагас жилийн гүйцэтгэлийн тайлан", “Цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөний танилцуулга” хийсний дараа хамтарсан зохицуулах хорооны гишүүд төсөл хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлыг хэлэлцлээ.

Хурлаас гарсан саналуудыг төслийн цаашдын төлөвлөгөөнд тусган, Ковид-19 цар тахалын үед хэрхэн төлөвлөгөөний дагуу ажиллах зэрэг асуудлыг шийдвэрлэх, төсөл хэрэгжиж эхэлсэн үетэй харьцуулахад Монгол тал судалгаа шинжилгээний үндэслэлтэй, үр дүн ур чадвар нэмэгдсэн байгааг тодотгон ЖАЙКА-ийн төв оффисоос Ямада Тайзо хурлыг дүгнэлээ.

НАБТГ-ын дарга Б.Пүрэвсүрэн оролцогч талуудад талархал илэрхийлэн агаарын бохирдол 50%-иар бууруулж чадсан ч энэ тоо ханасан үзүүлэлт биш. Бид дахиад бууруулах ёстой. Төслийн талууд хамтын ажиллагаагаа сайжруулж илүү сайн үр дүнд хүрэх ёстойг дурдлаа.

Жайка хамтын ажиллагааны төсөл 2023 он хүртэл үргэлжилэх юм. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна