С.Ганбаатар: МАН-ын бүлэг даатгалын компаниудад худалдагдаж, барьцаалагдсан, хахууль авсан

С.Гандэлгэр
2021/11/18

МАН-ын бүлэг даатгалын компаниудад худалдагдсан, барьцаалагдсан, хахууль авсан байна гэж үзэж байна. Өнөөдөр жолоочийн даатгалын тухай хуульд хоёр горимын санал оруулья.

Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль бол өөрсдийнхөө төлөө эрсдлээ хамтдаа үүрье гэсэн хууль.

Сая машин эзэмшигч, хувийн өмчтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалж байгаа хууль.

Үүнийг төрд авъя гэсэн зүйл ер байхгүй. Би энэ хуулийг чимээгүйхэн дэмжчихье гэж бодсон.Энэ дээр төрд авъя гэсэн pr-ийг даатгалын 14 компанийн эзэд битүү явуулаад бас зарим УИХ-ын гишүүд ярьж байна. Сая жолоочийн эрх ашгийг хамгаалах тухай энэ зааланд ерөөсөө ярилцахгүй байгаа. Хэлэлцэх эсэх нь шийдэгдээгүй байхад даатгалын компанийн төлөөллийг өнөөдрийг хүртэл суулгасан. Жолооч нарын төлөөллийг хамтад нь оролцуулах горимын санал гаргаж байна.

Төрөөс 14 компанид 230 тэрбум төгрөгийг төрийн нэрийг барьж, хурааж авч байгаа. Монополь эрхтэй, тусгай зөвшөөрөл авсан 14 компани энэ мөнгийг зарцуулж байгаа.

Төрөөс сая жолооч, мөнгөний эздийн эрх ашгийг хамгаалах хэрэгтэй. Нөхөн төлбөрийг авахад хялбар болгож, зохицуулалт хийе гэснийг төрд авах гэлээ гэдэг pr явлаа. Бид төрийн зохицуулалттай эдийн засагтай оронд амьдардаг. Мал шиг талд бэлчдэг, хэнд ч хамаагүй улс биш.

Төрөөс зохицуулалт хийнэ, төр авна гээгүй. Нэг сая жолооч бүгд хувийн өмчтөн. Хувийн өмчийн эрхийг хамгаалъя аваар осолд ороод дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэсэн хэцүү цаг үед бие биенийхээ эрсдлийг хамт үүрье гэдэг систем нь өөр өөрсдийх нь тогтолцоо



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.69
    2021/11/19

    МАН д авлигачид олон байгаа. 2009 онд ерөнхий сайд байсан С. БАЯР авлигачины тарьсан балгын гайг одоо бид амсаж байна.ОЮУ толгойг АВЛИГААР хөдөлгөсөн энэ нөхөр л их хөрөнгөтэй болсон. МЭДЭЭЖ НАМынхан нь хамсаатнууд авлига хүртсэн. ОДОО УИХ д суугаа СҮ. БАТБОЛД АВЛИГАЧИНГ бас нэрлэж болно. ГАДНЫХАНД татваргүй их баялаг ухуулах хууль гаргаж ТЭД НАР нь татвар өгөхөөсөө өмнө баялагаа ухаад гарсан байдаг. МЭДЭЭЖ сү. БАТБОЛД яригдаж байгаа 12 тн алттай тэнцэх АВЛИГА шанд нгь авсан. БАС намын найз нартаа хувааж таарна.

    Хариулах
  • 66.181.169.70
    2021/11/19

    хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээх хуультай болгооч. энэ нөхрийн үгийг сонсоод л гадуур шууд сэвээд яриад эхэллээ

    Хариулах
  • 202.179.27.192
    2021/11/18

    uzel bodloo hudaldsan

    Хариулах