Л.Оюун-Эрдэнэ: Вакцины дөрөв дэх тунгийн судалгааг хийж байна

Х.Есү
2021/11/19

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МУИС-ийн номын санд үйл ажиллагаа явуулж буй вакцинжуулалтын цэгийн үйл ажиллагаатай танилаа. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Зарим иргэдийн зүгээс вакцины дөрөв дэх тунд хамрагдах хүсэлтээ ЭМЯ-д хүргүүлсэн байна. Вакцины дөрөв дэх тунд өөрийн хүсэлтээр хамрагдаж болох уу?

-Судалгаа хийж байгаа. Цар тахал урт хугацаанд байх нь тодорхой болохыг ДЭМБ-аас мэдээлж байгаа. Дэлхий даяар вакцинжуулалтын хурд удаан үргэлжилж байна. Вакцинжуулалтын хурдаар бид тодорхой хэмжээгээр түрүүлж явж байгаа учраас эдийн засгаа эхэлж нээх боломжтой байна. Монгол Улсад халдварын тохиолдол буурах тусам эдийн засаг сэргэнэ" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна