Эрээний хилээр орж ирсэн бараа бүтээгдэхүүнийг буулгах ажиллагааг зогсоожээ

Х.Есү
11 цаг 55 минутын өмнө

Коронавируст халдварын шинэ "Омикрон" хувилбар гарсантай холбогдуулан БНХАУ-ын Эрээн хотын захиргаа боомтуудад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээг авч эхэлжээ. 

Үүнд: 

  • Энэ сарын 28-ны өдрийн 14:00 цагаас эхлэн Эрээн хот төмөр замын боомтоор зориулалтын сав баглаа, боодолгүй нүүрс, газрын тос, зэсийн хүдэр, цайрын хүдэр, төмрийн хүдэр, целлюлоз, бордоо, хөдөө аж ахуйн болон дагалдах бүтээгдэхүүний импортыг тодорхойгүй хугацаагаар түр зогсоолоо.  
  • Мөн 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14:00 цагаас өмнө хилээр орж ирсэн бараа бүтээгдэхүүнийг буулгах ажиллагааг зогсоожээ. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.45
    5 цагийн өмнө

    Зогсоогоод бвал...тэднийх хөгжөөд бгаа бол нь....хохико

    Хариулах