2.8 тэрбум төгрөгийн хахууль авсан гэх Д.Хаянхярвааг 40 сая төгрөгөөр ТОРГОЖЭЭ

Х.Есү
2021/12/03

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид Д.Хаянхярваа нарт холбогдох эрүүгийн хэргийн улмаас учирсан нийт 500,000 ам.доллар, 377,000,000 төгрөгийг төрийн сангийн дансанд төвлөрүүлж, улсын орлого болгоно.

Тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулсан хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Хаянхярваагаас 315,000 ам.доллар, 210,000.000 төгрөг, 

Ш.Уртнасангаас 150,000 ам.доллар, 65,000,000 төгрөг, 

Ш.Доржрагчаагаас 35,000 ам.доллар, 10,000,000 төгрөг, 

иргэн Б.С-аас 92,000,000 төгрөгийг тус тус эд мөрийн баримтаар хураан авсан юм.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Хаянхярваа нарт холбогдох эрүүгийн 2102004520285 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгчдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 500,000 ам.доллар, 377,000,000 төгрөгийг хураан авч, төрийн зөрчигдсөн эрхийг сэргээх нөхцөлийг бүрдүүлсэн. Иймд шүүхийн шийдвэрийн дагуу Авлигатай тэмцэх газраас дээрх хураан авсан хөрөнгийг Сангийн яамны Төрийн сан дахь төсвийн орлогын дансанд шилжүүлнэ.

Авлигатай тэмцэх газар нь 2021 онд хууль бус хөрөнгийг илрүүлэх, хулгайлагдсан хөрөнгийг буцаах чиглэлээр мөрдөн шалгах ажлыг эрчимжүүлсэн бөгөөд одоогийн байдлаар авлигын гэмт хэргийн улмаас учирсан 92.4 тэрбум төгрөгийн хохирлыг улсын төсөвт нөхөн төлүүлээд байна гэж АТГ-аас мэдээллээ. 



Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.69
    2021/12/06

    ТА МАН аас угшилтай төрийн албан хаагч бол ШҮҮХЭЭС айлтгүй, боломж гарвал АВЛИГА ав гэсэнтэй эн зэрэгцэх шийтгэл боллоо.

    Хариулах
  • 192.82.76.224
    2021/12/05

    Ийм л хулгайч нар төрд байгаад байсан шүү дээ. Харах царайны хулгайч ,гөлийчхөөд.Зэвүү хүргэсэн новш вэ.

    Хариулах
  • 66.181.161.127
    2021/12/05

    ЭХ ОРОН ,ЭЛГЭН САДАН, ЭНЭ ОЛДСОН ГАНЦ БИЕЭ Ч ХАЙРЛАХГҮЙ ХУЛГАЙЧ НАРЫН БГАА БҮХ ХӨРӨНГИЙГ НЬ ХУУГААР ХАМЖ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖ БАЙЖ....ЭХЭЭС ТӨРСӨНӨӨР НЬ ГУДМАНД УТСАН ЧИНЭЭ УЛААН ГОЛТОЙ НЬ АОД ТҮМНИЙ НҮДЭНД ИЛ ГАРГАН ТАВИХААС,НААШ ЭНЭ ХУЛГАЙ ГЭДЭГ ХАР МӨРТЭЙ,ХАТУУ НЭХЭЛТЭЙ ХОРВООГ ХЭН ЯАЖ ТУУЛАН БАЙЖ ....ҮНЭН МӨН...ХҮН ЧАНАР....АМЬДРАЛЫН ЖИНХЭНЭ АМТ,ХӨДӨЛМӨРЧ ЗАН ЧАНАР МӨН ЧАНАР,ХУУЛИЙН ЦООРХОЙГҮЙ АМЬДРАНА ГЭЖ.....ҮНЭН ГЭЖ БАЙХ УУ....ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХӨГЖҮҮЛЖ,ДАВТАН СУРАЛЦАЖ,ҮЕ УДАМААРАА,ХӨГЖӨӨД БГАА БУСУУ....ОЛИ ГАРХИУДЫН 30 ЖИЛИЙН ХУУЛИЙГ ШИНЭЧИЛЭХЭЭС НААШ....УЛС ХӨГЖИЖ.....ХҮН ХУЛГАЙГААС АНГИЖРАНА ГЭДЭГ БОЛ....ХУДАЛ ЮМ БНАОО.......ХУРУУГ НЬ ТАСДАЯ....ХУВЦАСГҮЙ ОЛНЫ ӨМНӨ ЖАГСААЯ.....ОРИЛООД БОЛОХГҮЙ БОЛ ТОРЛОЕ.....ЯАГ АРСЛАН,АДГУУС ШИГ ГЭХ ЮМ УУ ХААШАА ТАРХИНУУД БНА БЭ.......30 ЖИЛИЙН АРДЧИЛАЛЫН ГЭГЧ....ТҮҮХИЙН .....АМЖИЛТ УУ....ХӨГЖИЛ ҮҮ......ХОЦРО ГДОЛУУ....ОЮ УНЫ ХООСРОЛ УУ.....ТӨРИЙН ЭСЭРГҮҮ ЮУ.....ЮУ БЭ....ХЭЛЖ ТУСЛААЧ....ТӨР АРД ТҮМЭН МИНУ..... ТЭНГЭР ӨРШӨӨ....

    Хариулах
  • 103.212.116.73
    2021/12/05

    Хонгор сумыг хордуулсан этгээдийн толгойг илээд өнгөрч,ерөнхийлөгчид үнэсүүлсэн хүн ч өөр юмаа

    Хариулах
  • 103.26.193.238
    2021/12/05

    Udahgui sullagdsanihaa daraa,uls toriin helmegdeld meteer tailbarlaj ehelne Hayanhyarvaa

    Хариулах
  • 203.23.49.25
    2021/12/05

    2.8 terbumaas -40 sai arai bichee 2.760 sai ashigtai hahuul avsan bnshdee avsan hahuulaar ni torgoj bolohgui bhdaa

    Хариулах
  • 103.57.93.165
    2021/12/04

    Шударга царайлсан, нам дагаж албан тушаал олж авдаг, авлигачид монголын төрд энэ мэтээр байгаад л байх юмдаа

    Хариулах
  • 43.242.243.233
    2021/12/04

    Хаянхярваа уул нь дүн нуруутай гайгүй эр хүн дээ.Уул нь ийм зүйл ч хийхгүйдээ ямар нэг гадны хорон санаа хоролмаа орчихвуудаа зайлуул.

    Хариулах
  • 103.229.120.229
    2021/12/04

    Anh tomilogdohod ni heleed l baisan erguunuud ymar Ug sonsoh bish ! Eswel hulgaich gedgiig ni battai bolgoh gej albaar tomilj yawuulaad ATG eer garduuluulj bur muson zailuulah TULUVLUGUU baisan bolj taarlaa

    Хариулах
  • 202.21.107.46
    2021/12/03

    Зөвхөн нэг удаагийн үйлдэл шүү дээ ... эзээ ч бүү март

    Хариулах
  • 202.126.88.49
    2021/12/03

    Ene odo teged shudraga uu!!

    Хариулах
  • 202.9.46.83
    2021/12/03

    төрийн хулгайчуудийг торгоод л явуулаад байвөл төрийн мөнгөний хулгай хэзээ ч зогсохгүй шоронд хатааж байж л багасах байх хулгай хийх гэж л ийм хууль гаргасан хулгайчууд байна даа

    Хариулах
  • 66.181.186.210
    2021/12/03

    Овоо юм шаажээ энэ хулгайч

    Хариулах