Э.Энхбатыг онц хэрцгийгээр “ЯРГАЛСАН” Олимпын аварга Н.Түвшинбаярыг ШҮҮХЭЭР боллоо


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаярт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-2.1 зүйл ангиар онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэмээн үзсэн бөгөөд энэ нь 10-40 сая төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх юм.

Өнгөрөгч дөрөвдүгээр сард //2021.04.02 21.00 цагийн орчим/ одоогоос хагас жил гаруй өмнө МҮОХ-ны ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Н.Түвшинбаяр ХУД-ийн нутаг дэвсгэрт байрлах “Их хуралдай” төвд Монгол Улсын начин Э.Энхбатыг зодож, маш ноцтойгоор хүнд гэмтээсэн байдаг. Толгойдоо “үхлийн” гэж хэлж болохуйц хүнд гэмтэл авсан Э.Энхбат толгойдоо тоолж баршгүй олон оёдол тавиулсан ч түүнээс хойш ГССҮТ-д ухаангүй байдалтай байсаар БНСУ-ыг зорьсон. Харамсалтай нь одоог хүртэл биеийн байдал нь дорвитой дээрдэхгүй, “үхлийн” ирмэгт байсаар байгаа юм.

Хэрэг гарсан тухайн өдрийн маргааш Н.Түвшинбаярыг цагдаагийн алба хаагчид "Интермед" эмнэлгээс очиж баривчилж байв.

Тухайн үед олон жил нөхөрлөсөн найзыгаа хүн харах аргагүй болтол зодож, амь нас нь дээсэн дөрөөн дээр очтол хүнд гэмтээчхээд өөрөө эмнэлэгт очиж, битүү боолт хийлгэн ухаангүй мэт хэвтэж“жүжсэн” хэмээн Н.Түвшинбаярт дургүйцсэн дургүйцэл сошиал ертөнцөд давлагаалж байв.

Дээр нь Э.Энхбат начны эмнэлгийн төлбөрийг төлөхгүй байгаа талаар түүний эхнэр мэдээлж байсан нь мөн л ихээхэн шүүмжлэл дагуулж байлаа.

Мөн уг хэрэгтэй холбоотойгоор тухайн үед хэргийн газар байсан гэх Засгийн газрын Хэвлэл олон нийттэй харилцах газрын дарга Т.Ганзул болон Булган аймгийн ИХТ-ын дарга Б.Гал-Эрдэнэ нараас нэмэлт тайлбар мэдүүлэг авахаар болсон тухай мэдээлэл байгаа юм.

Олон нийтийн хүлээлттэй байгаа сэртхийлгэм энэхүү хэрэг найман сар гаруйн хугацаанд сунжирч байгааг янз бүрийн шалтгаанаар тайлбарлаж, нийгэмд багагүй бухимдал үүсгэж байсан ч ийнхүү шүүхээр дэнслүүлэхээр боллоо.




Сэтгэгдэл (19)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.193
    2021/12/12

    Хогийн новш. Монголчууд гүзээнүүдийг толной дээрээ гаргаж давраагаад тэр. Монголд юу хийж юу ард түмэнд май гэж өгсөн юм бэ. Юу ч өгөөгүй. Өөрөө л жаргаж явсан новш. Ялаа аваад яваг

    Хариулах
  • 202.55.188.46
    2021/12/12

    Жаргал даахгүйн зовлоон гэж

    Хариулах
  • 202.126.88.225
    2021/12/12

    Takamisakari gej saihan jijigchin sumoch baij bilee.tegehdee ternees sain jujiglesen

    Хариулах
  • 66.181.161.12
    2021/12/12

    10 н жил шоронд амьдруул

    Хариулах
  • 64.119.21.220
    2021/12/12

    ЭНЭ ТҮВШИНБАЯРЫН ТАРХИНЫ БЭРТЭЛ ЯАСАН БЭ? ГАНЗУЛ ГЭДЭГ ХҮҮХЭНТЭЙГЭЭ ХАРДААД НАЙЗАА ЗОДСОН ГЭЖ ҮНЭН ҮҮ

    Хариулах
  • 66.181.177.117
    2021/12/11

    Хүнийг ингэж тамлахаар алчихсан нь дээр байхаа Хүн алсанд тооцож яллах байлгүй дээ Ер нь бол суурь хүмүүжил боловсрол муутай хүн олны хайрыг даасангүй бас цаана нь давруулдаг орчин бсан байх Иим л нөхөр олимпиин хороог толгойлж болдог гэхээрбид хаашаа явж бнаа

    Хариулах
  • 192.82.89.189
    2021/12/11

    Түмний хайр даахгүй юмнуудыг юу гэхэв.Заяагүй хүн хогнууд .Одоо тэр Оюунболд гээд тампуутай өөх байна.Хүнээс залилж авсан мөнгөө төлөөгүй л яваа байхдаа..Цагдаа энэ асуудалд нь эрүү үүсгэмээр юм.

    Хариулах
  • 59.153.86.3
    2021/12/11

    odoo tegeed heden togrogoor torgson bolood ongroh yum bnal daa

    Хариулах
  • 66.181.160.110
    2021/12/11

    Uneheer zerleg 8 jil suulgaj uhamsarluulah heregtei

    Хариулах
  • 64.119.19.150
    2021/12/10

    Uudgui, hun chanargui amitan bna, buhel buten ailiin amidraliig ballaad hayachlaa , hiisen hergiinhee yaliig hen ch baisan uureh l yostoi .

    Хариулах
  • 202.179.25.39
    2021/12/10

    ЭНХБАТЫН . АХ ДҮҮ, АВГАЙ ХҮҮХДИЙГ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ, ЭДГЭХ БОЛУУ ГЭСЭН ГОРДЛОГО, МӨНЧ ИХ ЗОВООЖ БАЙНА ДАА. ТҮВШИНБАЯР ЭНЭ АЙЛД ТУСАЛЖ БАЙГАА БОЛУУ.

    Хариулах
  • 103.229.120.153
    2021/12/10

    Цэгээ мэдэхгүй дүйлж явж цаг нь болохоор унав гэдэг үгийг санж явах ёстой байсан байхоо

    Хариулах
  • 103.26.195.109
    2021/12/09

    Яагаад ч юм хажуугаар нь зөрхөд нурууруу хүйт даагаад байдаг байсан юм

    Хариулах
  • 64.119.27.224
    2021/12/09

    Толгойгоо боож бүжиглээд л УВАЙГҮЙ ЯРГАЧИН хүний толгойг хэдэн хэсэгт нь ЦӨМӨЛЖ Тархийг нь Гоожуулж хаячихаад чи ард түмнээс авдаг 8 САЯАА төлбөртэй

    Хариулах
  • 103.212.119.248
    2021/12/08

    Архины балгаар өөрийнхөө нэр хүндийг хугалсан нөхөрт хуулийн шийтгэл хүлээлгэх нь зөв. Ард түмний итгэл найдвар, хайр даахгүй мэдрэмжгүй нөхөр бна даа. Уухаараа уургын морь шиг, догшрохоороо хүнээ больчихдог сэтгэхүйтэй маанаг амьтан бна.

    Хариулах
  • 64.119.26.210
    2021/12/08

    Хоёр наиз зохисгүи харьцаа болсонии цаад шалтгааныг нь хэн тодорхои мэдээлж баигаа юм Түвшинбаярын толгоид хэдэн оёдол тавьсан сэтгэл санаа нь ямар баисныг танаи саит ядаж эмнэлэгээс нь асуусан юм уу Түүнээс гадна Булганы ИТХ даргыг Эрдэнэбат гэдэггүи юу Бичих юмаа судалж үг үсгиин алдаагүи бичиж баигаач ЗӨВ.МН саит гуаи

    Хариулах
    • 64.119.21.220
      2021/12/12

      Түвшинбаярт ямарч оёдол тавиагүй, айсандаа жүжиг тавьсан

    • 202.126.89.118
      2021/12/09

      Чи өөрөө зөв бичиж сурчихаад хүнд заавал зүгээрсэн дэ

    • 64.119.21.24
      2021/12/09

      Чи ч өөрөө хүнд зөв бичих талаар яриад байхааргүй л хүн байна шүү дээ. Пялдаг минь...