Касахстаны ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев үймээнээс хойш анх удаа ард түмэндээ хандаж үг хэлжээ

С.Гандэлгэр
2022/01/19

Нэгдүгээр сарын эхээр Казахстанд гарсан үймээнээс хойш тус улсын Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев анх удаа ард түмэндээ хандаж үг хэллээ.

Тэрбээр “Удирдлагын дээд түвшинд ямар нэг хагарал, зөрчил гараагүй. Би 2019 онд ерөнхийлөгчийн эрх мэдлээ Касым-Жомарт Токаевт шилжүүлж, тэр үеэс хойш гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа билээ.  Харин Токаевын эхлүүлсэн шинэчлэлийг дэмжихийг ард иргэддээ уриалж байна." гэсэн юм. Түүнчлэн үймээний үеэр гадаад улс руу дүрвээгүй, нийслэл хотод байсан гэдгээ ч хэлсэн юм.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.194.169
    2022/01/19

    Ingeed l kommunistuud ulaan tsaim hudal yarina shuu,ulsiin ayulgui baidliin gazriin dargiig jagsaal tsuglaanii ue hurtel hiij baisan sh dee,bas hamaatanguud ni ulsiin chuhal chuhal albiig hashij baisan,2019 ond ajlaa uguud gertee suuj baisan ch geh shig ard irgedee yuch medehgui teneguud gej boddog yam bh daa manai kommunistuud ch gesendee uneheer ih hudal yarina shuu yag adilhan

    Хариулах