АН: Эрх баригчдыг шүүмжилсэн болгоныг барьж хорихыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй


Ардчилсан намын 4/11 мэдээллээр Бат-Үүл даргыг хорьсон асуудал болон утаа, агаарын бохирдлын талаар мэдээллээ.

АН-ын нарийн бичгийн дарга О.Баасанхүү:  Ардчилсан намын угшилтай төрийн өндөр дээд албан тушаалтан гэмт хэрэгт орооцолдсон бол бид огт өмөөрөхгүй харин хуулийн дагуу шалгуулах ёстой гэж манай нам үздэг. Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл үзэл санааны хоригдол болсон эсэх асуудлаар мэдээлэл өгье. Шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй байхад гэмт хэрэгтэн мэтээр нийтэд ойлгуулдаг, олон нийтийн тархийг угаасны дараа шууд ял шийтгэл өгдөг асуудал байсаар байна. Э.Бат-Үүлийг хорьсон асуудалд шүүх нь шударгаар шийднэ гэж найдаж хүлээж байсан. АН-ын зүгээс Э.Бат-Үүл даргын асуудалд маш тайван хандаж байсан. Шүүх шийдэг гээд хүлээж байлаа. Гэтэл шүүх асар их удсан. Энэ хугацаанд Э.Бат-Үүлийг С.Зориг агсны амь насанд халдсан мэтээр гүтгэн мэдээлж, хүүдээ тендер авч өгсөн мэт ойлголтыг нийгэмд түгээсэн. Тэгсэн хэдий ч ардчилсан намын зүгээс маш тайван хандаж байсан. Ингэсээр хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа ял шийтгэл өгсөн. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хууль, журам Э.Бат-Үүлд үйлчилсэнгүй. Тийм учраас бид энэ асуудлаар Улсын Ерөнхий шүүгч, прокурорт албан шаардлага хүргүүлсэн. Бид одоо ч хуулийн байгууллага шударга ажиллана гэдэгт итгэсээр байна. Хамгийн гол нь эрх баригчдын эсрэг зоригтой шүүмжлэл хэлсэн хүмүүсийг ялгаварлан гадуурхах, мөрдөн мөшгих байдлаар хүмүүст нэр хоч өгөх, сүрдүүлэх , дарамтлах зэрэг үйлдлүүдийн ардчилсан нам хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.

АН-ын дарга С.Эрдэнэ:

-Э.Бат-Үүл оноосон ял оноосон анхан шатны шүүхээс гаргасан тогтоол одоо болтол ирээгүй. Хуульдаа 14 хоногийн дотор гарах ёстой. Шүүхийн тогтоол яаж гарахаас их зүйл шалтгаална. Нэгдүгээрт, гэм буруугийн асуудал, хоёрдугаарт, хөөн хэлэлцэх хугацаа.Шүүхийн тогтоолоос Э.Бат-Үүлд оноосон ялыг ямар нотлох баримтаар тогтоосныг тодорхой болох ёстой. Хөөх хэлэлцэх хугацаа энэ хүнд яагаад үйлчлэхгүй байгааг бид бас гайхаж байна. Хууль бус үйлдлээр энэ хүнд хэрэг үүсгэсэн бол бид дараа дараагийн хуулийн арга хэмжээг авна гэдгээ илэрхийлмээр байна. Ковидын цар тахлаар хэдэн их наядын төгрөг зарцуулсан мөртлөө тун багыг эрүүл мэнд, шаардлагатай салбарт нь зарцуулсныг хүн бүхэн мэдэж байгаа. Энэ чиглэлд бид судалгаа дүгнэлт гарган цаашид мэдээлэл өгөх болно.

АН-ын гишүүн А.Цэрэнбат:

- Бүх зуухыг солиод, түлшээ солиод  юу ч өөрчлөгдсөнгүй. Одоо иргэдийн буруу иргэдээ солих гээд байгаа юм уу. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх ёстой. Түлш, зуухыг сольсноор энэ асуудал шийдэгдэхгүй. Энэ асуудлыг шийдээд явж байсан Бат-Үүл даргыг барьж хорьсон. Сүүлийн гурван засаг дарга утаатай холбоотой юу хийв? Сү. Батболд гэж хүн шөнийн гудамж барьсан, Амарсайхан гэдэг хүн ажилдаггүй усан оргилуур барьсан, Сумьяабазар гэдэг хүн шөнийн гудамжийг татаж буулгаад өглөөний гудамж барьсан.   Хотын дарга Д.Сумъяабазар ажлаа аваад арав гаруй хоног болсон орлогчоо ажлаас нь халаад өөрөө ард нь үлдлээ.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэг эмэгтэй сайдыг огцруулсан болгоод сугарч үлдэхээ боль. Илүү ухаантай, эрч хүчтэйгээр ажиллах ёстой, ажиллаж чадахгүй бол суудлаа тавьж өгөөд зайлах хэрэгтэй.

 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.228.130.188
    2022/01/20

    Өөрөөсөө асуу А.Н гэдэг нам нэртэй юм хэдэн ч дарга сэтэртэй хүнтэй юм бэ С.Эрдэнэ үү Тулгат нуу Цогтгэрэл үү ха ха ха өнгөрсөн борооны дараа цув нөмрөв гээч болохоо больж үз ард түмэн нараар дутахгүй гэдгийг ойлгож ав даа С.Эрдэнэ дарга шинээр сандал ширээ гэдэг нам байгуулвал яасан юм бэ ха ха ха

    Хариулах
  • 202.126.89.47
    2022/01/20

    Zorigiig alaagui humuusiig 6 jil shorond tarchilgahad duugui baisan humuus Bat - Uuliig yagaad umuuruud muurtsguuguud baina. Bat - Uul Zorigiig alaagui bol tuuniigee gerchilj Bulgantai hamt bolson yvdlaa TV eer olnii umnu notlood helchih.

    Хариулах