Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд


Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 156, түр 2 цэг ажиллана.

Эдгээрт 158 багийн 741 эмч, ажилтан ажиллаж, 7,800 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр

  • I тунд 58,
  • II тунд 87,
  • III тунд 1,772,
  • IV тунд 1,892 буюу нийт 3,809 иргэнийг дархлаажуулсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 71.9 хувь, III тунгийн хамралт 51.5 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 4.1 хувь байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна