ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан: "Цагаан сараар гэр бүлийн хүрээнд биш зөвхөн гэр гэртээ тэмдэглэхийг уриалж байна"


Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан: "Сүүлийн долоо хоногт манай улс дахь тохиолдлын тоо өссөн. Шинжилгээнд эерэг эзлэх хувь оны өмнөхтэй харьцуулахад 5 дахин өсөж 25 хувьд хүрсэн үзүүлэлттэй байна. Тохиолдлын тоо нийслэл хотоос гадна Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймгуудад нэмэгдэж байгаа.

Нөхцөл байдлыг үнэлээд харахад бид одоо хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, ялангуяа вакцинжуулалтын үйл явцыг сайжруулах, дархлаа сэргээх нэмэлт тун гурав дахь, дөрөв дэх тундаа идэвхтэй хамрагдах шаардлагатай байна. Түүнчлэн цагаан сараар гэр бүлийн хүрээнд биш зөвхөн гэр гэртээ тэмдэглэх гэдэг уриалгыг дагах шаардлагатай байна.




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.67.221
    2022/01/22

    ХОРИХ хэрэгтэй гэж байна уу? Хүүхдүүд аав, ээжтэйгээ золгохыг л бодно шүү. БОЛОХГҮЙ бүх зүйлийг зөвшөөрсөн мөртлөө яахаараа ЦАГААН сар дөхөөд ирэхээр ХОРИГЛОХ юм яриад байгаа юм вэ? ЖААХАН бодож яриач.

    Хариулах
  • 64.119.17.213
    2022/01/22

    Наадам цагаан сар 2- т хашилтай нөхдүүд.Монголд бүх баярыг тэмдэглэж болно бүүр ЧӨТГӨРИЙН БАЯРЫГ Ч ТЭМДЭГЛЭЖ БОЛНО. ХАРИН ЦАГААН САР, НААДАМ 2 -ыг бол тэмдэглэж болохгүй.ХУЦААА ТЭМДЭГЛЭХ Л БОЛНО БИД МОНГОЛЧУУД ҮНДЭСНИЙ БАЯР АА ТЭМДЭГЛЭНЭ

    Хариулах
  • 66.181.191.12
    2022/01/21

    Бидний цус ойртжээ. Зөвхөн хар амиа боддог. Эрүүл мэндийн салбар, ахмад, яларсан хүмүүс монголчуудад хамаагүй шүү дээ. Хоцрогдчихсон амьтад

    Хариулах
  • 103.26.194.132
    2022/01/21

    Хуц

    Хариулах
  • 64.119.25.244
    2022/01/21

    Уриалгыг хүлээж авахгүй ээ.

    Хариулах