Хөгжлийн банкны асуудал тодорхой шийдэлд хүрэлгүй өнөөдрийг хүрлээ. Өдгөө 1.8 их наяд орчмын найдваргүй зээлтэй болсон тус банк дампуурлын эрмэг дээр ирээд байна. Олон нийтийн анхааралд өртсөнөөс хойш 150 гаруй тэрбум төгрөг эргэн төлөгдсөн ч өнөөдрийг хүртэл зээлсэн их наядаар тооцогдох хэмжээний зээлийг хэн олгов, хэн нөлөөлөв гэдэг асуудал яригдаж буй.
Хөгжлийн банкны тухай хуульд Засгийн газрын гишүүн, Монгол банк зэрэгтэй нягт хамтран ажиллах ёстой зааж өгсөн байдаг. Ингээд харвал тус банк үүсгэн байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэлх Сангийн сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, Монгол банкны Ерөнхийлөгч нар их бага хэмжээгээр холбогдох юм.
2017-2021 хүртэл гурван жил гаруйн хугацаанд сангийн сайдаар ажилласан, одоогийн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг чанаргүй зээлдэгчидтэй холбогдуулан яагаад шалгахгүй байна вэ хэмээн олон нийтийн сүлжээнд шуугих болов.
Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар шалгуулахад бэлэн гэдгээ мэдэгдэв. Тэрбээр "Шалгуулъя, шалгуулъя, ямар ч асуудалгүй. Өмчлөгчийн хувьд асуудал ярих гэж байгаа бол эхлээд Хөгжлийн банк, ЗГХЭГ-ын дарга нар шалгуулах нь зөв. 2020 оны дөрөвдүгээр сараас хойших асуудлаар Х.Булгантуяа бид хоёр шалгуулъя. Хяналт шалгалтаар бол Монгол-банк шалгуулна биз" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
77.185.168.82
Энэ нэг дутуу тултраа хэлтэнг одоог хүртэл толгойг нь илээд явуулаад байдаг нь яадаг байнаа
Хариулах139.5.218.238
Хотгор шанагын нүүрсний уурхайг ах нартайгаа цөлмөөд Солонгосуудад зарсан хэргээ шалгуул. Ах нараа консул, албан тушаалд тавьж, төрийн мөнгөөр үнэтэй жип авдагаа шалгуул.
Хариулах213.87.128.179
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - www.Hot24.pw
Хариулах202.179.25.89
Шалгуулах хэрэгтэй.Нэрээ цэвэр байлгах ёстой байх.
Хариулах