СЭРЭМЖЛҮҮЛЭГ: СҮҮ ХК-ийн "ГООФИТ" тарагнаас хүн ХОРДЖЭЭ


Сүү, сүүн бүтээгдэхүүнийг эрүүл хүнсний хэрэглээ хэмээн мэргэжилтнүүд зөвлөдөг. Тэр ч утгаараа эцэг эхчүүд өөрсдөө төдийгүй хүүхдүүддээ сүү тараг түлхүү хэрэглүүлэхийг зорьдог. Харамсалтай нь хугацаа нь дууссан бүтээгдэхүүн зарах, хугацаа нь дуусаагүй ч муудаж гашилсан, найрлага нь өөрчлөгдсөн байх тохиолдол цөөнгүй байгааг сүүлийн гурав хоног манай сайтын редакцид хандсан иргэдийн гомдлоос харж болохоор байгаа юм. 

Өнгөрсөн баасан гаригт нэгэн иргэн хүүхдийнх нь ууж байсан Витсомогийн "СОР" нэртэй  сүү муудаж, юу нь тодорхойгүй найрлагатай бүтээгдэхүүн болсон байсан талаар хандаж, тухайн бүтээгдэхүүнийг задалж, үзүүлэн баримттайгаар мэдээлсэн.

 Үүний араас Улаанбаатарт төдийгүй Дархан, Эрдэнэт болон зарим  аймгуудад  ижил тохиолдол гарсаар байгааг иргэд утсаар болон чатаар бичлэг хийн, баримтжуулж ирүүлснээс сонгон сэрэмжлүүлэг болгох үүднээс нийтэлсэн билээ. 

Тэгвэл өчигдөр шөнө СҮҮ ХК-ийн тарагнаас хордсон хэмээн нэгэн иргэн бидэнд хандсан юм. 
Түүний хувьд 11 дүгээр хороололд байрлах CU  хүнсний сүлжээнээс Гоофит таргыг худалдан авч, хэрэглэхэд муудаж, гашуурсан байсан тул тэр даруй тухайн дэлгүүрийн үйлчилгээний ажилтанд хандсан байна. 

Улмаар CU дэлгүүрийн ажилтан тухайн таргыг буцаан авч, хогийн саванд хаяжээ. Хохирогч уг асуудлыг СҮҮ ХК болон мэргэжлийн хяналт зэрэг холбогдох байгууллагуудад мэдэгдэх эсэхийг лавлахад ажилтан өөрийгөө шинэ хүн, энэ тохиолдолд яах ёстойг сайн мэдэхгүй хэмээн тайлбарласан байна. 

Ингээд иргэн Э-ийн бие тухайн мөчөөс эхлэн өчигдөр шөнөжин тавгүйрхэж, хордлогын шинж тэмдэгтэй хоножээ.

Тухайн иргэн энэ талаар мэдээлэхдээ "СҮҮ хувьцаат компанийн Goo Fit тараг CU Mongolia-с авсан хугацаа нь дуусаагүй мөртлөө эссэн байсан. Задлах үед CU-д шал ширээгээр дүүрэн тараг болсон. Тарагнаас нь хоёр балгасан. Гэтэл одоог хүртэл  гэдэс гүзээ өвдөөд хэцүү байдалд байна.
Ийм чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн хэрэглэснээс болж  эрүүл мэндээрээ хохирмооргүй байна. Би хоёр жилийн өмнө олгой хагарч, хагалгаанд орсон. Эрүүл мэндэд сайн гэхээр нь гайгүй чанартай юм хэрэглэе гээд автал ийм зүйл боллоо. Надад тохиолдсон энэ асуудлыг мэдээлж, сэрэмжлүүлэг хүргэж өгнө үү. Хариуцсан хүмүүс нь тоохгүй, утсаа ч авахгүй юм. Аргаа бараад танайд хандлаа" гэсэн юм.

Уг асуудалд нийслэлийн мэргэлжийн хяналт, СҮҮ Хк анхаарал хандуулж ажиллахыг хүсье. 



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.21.77
    2022/05/11

    CU sain gazar shtei CU yamar hamaa bna a hugtsaa heviin bhad tsaad gazariih l buruu hvmvvs min ail n buruu zuviig salgaj vzeerei

    Хариулах
  • 213.87.154.63
    2022/05/11

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт --- http://Hot24.pw

    Хариулах
  • 103.11.192.133
    2022/05/10

    CUмаш сайн байгаа GS25 болон АПУдэйри-н тэнэг зохиол мөн байх. Витафитын тарагнаас хулганы арьс гаргасан , Витсамог муулсан, Сүүгийн тараг ,CU дэлгүүрийг давхар муулаад энэ маркетинг хийдэг хар пиартай архины компани ичээсэй.

    Хариулах
    • 66.181.186.178
      2022/05/10

      Ахиж энэ амьдралдаа CU орохгүй

  • 103.11.192.133
    2022/05/10

    идэж уухаа зөв тохируулаагүй хүмүүс ингэдэг байгаа. архи уугаад шартсан мөртлөө юун гомдол гэдэг мөн сонин ард түмэн шүү. Би өчигдөр АПУ-н пиво авлаа. уусан амт нь нэг л эвгүй. гэдэс дүүрээд бие эвгүйрээд л байна. гэхэд хэн ч тоохгүй. хиам авч идсэн , талх авлаа ялаа байна энэ тэр гэхэд л босоод ирдэг утгагүй тэнэг соёл

    Хариулах
  • 103.11.192.133
    2022/05/10

    Энэ худлаа ингэж шантааж хийж байгаа байх оо. CU бол маш сайн стандарттай газар юм байна лээ. бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал дээр маш сайн хяналт хийдэг юм байна лээ. Гомдол гарсан бол МХГ-т хандах ёстой байдаг. манайд болхоор шар хэвлэлээр хандаж шантааж хийж мөнгө салгах л номер 1 болоод байна. Жүр үрийн эсрэг бас ийм асуудал гаргаад хуулиар шийдүүлсэн бэлэн жишээ бий.

    Хариулах
  • 66.181.166.38
    2022/05/10

    Dunguj zadlaad uzhed n essen bsn ym bol haychij ymuu solichij boloogui ymuu? esseniig n mdseer bj uuj bdag hordohiig husee yu?

    Хариулах
  • 202.170.73.198
    2022/05/10

    arai arai

    Хариулах