СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гол усны үерийн түвшин 10-20 см-ээр нэмэгдсэн тул болгоомжтой байхыг анхааруулж байна

Х.Есү
2022/06/16

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 15-нд буюу өчигдөр Туул голын дунд хэсэг, Орхон голын адгаар, Хэнтий нурууны арын Онон, Хангай нурууний өврийн Буянт, Алтай нуруунаас эхтэй Буянт, Чигэртэй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдсэн байна.

Харин Хархираа, Онон, Улз, Хэрлэн зэрэг голууд үерийн түвшинг 5-55 см давсан бол Балж гол Дадал сум орчмоор үерийн аюултай түвшинг 25 см даван үерлэж байгаа бол маргааш буюу 16-нд Хэрлэн гол Өндөрхаан сум орчмоор, Онон гол Дадал сум орчмоор усны түвшин 10-50 см нэмэгдэх төлөвтэй байна.

Мөн ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Иймээс хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж, аялж, зугаалж байгаа иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.138.104
    2022/06/17

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт -- www.Hot24.pw

    Хариулах